Jaga - data entry

Сайн байна уу. Маш гоё форум хийсэн байна шүү. Гэрээсээ зайнаас бүтэн цагийн ажилтай болох хүсэлтэй хүн байна аа. Нягтлан бодогч мэргэжилтэй, Монголд төгссөн. Олон төрлийн ажил, олон жил хийж үзсэн. Девелопер биш, гэхдээ программ хэрэгжүүлэх төслүүдэд ажиллаж байсан. Эхний ээлжинд ядаж Data entry, bookkeeper-ээр бүтэн цагаар ажиллах хүсэлтэй. Өмнө зайнаас цагийн ажил бол хийж үзэж байсан. People per hour болон бусад иймэрхүү сайтууд дээр энэ төрлийн ажлуудыг Энэтхэг, Филиппин болон native speaker-үүд ажлуудыг сайн авч байна. Тэдэнтэй яаж өрсөлдөх вэ.
Хувь хүний хувьд аналитик чадвартаа гайгүй, бичгээр харилцахыг prefer хийдэг, мөн орлогоо өсгөхийн тулд онлайн ажиллах хүсэлтэй байна.
Яаж бүтэн цагийн remote ажил олох вэ, зөвлөгөө коммент өгөөч :pray: Баярлалаа.

1 Like

Сайн байна уу @Doll

Ерөнхий төрлийн ажлууд (data entry гэх мэт) дээр тэдэнтэй өрсөлдөхийн тулд:

  • Авсан даалгавраа сэтгэлээсээ хийх
  • Ажил олгогчтойгоо маш найрсаг, эелдэг харьцах
  • Ажлаа хам хум, яг өгсөн шаардлагаар нь биш, түүнийг нь давуулан биелүүлэх

гэх мэт аргууд байгаа даа.

Шууд тиймэрхүү төрлийн бүтэн цагийн ажилд ороход нэлээд ярвигтай байх аа. Арай боломжийн гарц гэвэл цагийн ажил олгогчиддоо өндрөөр үнэлэгдээд явах…

Нягтлан бодох, санхүүтэй холбоотой ажлууд руу орж үзвэл бас өрсөлдөгчдийн тоо буурна шүү. Эзэмшсэн мэргэжлээ ашиглаж чадвал тун том давуу тал гарна :slight_smile:

3 Likes