Suragch-html css c++ medleg baga bgaa

Сайн уу, манай онлайн нэгдэлд тавтай морил @batzolboot :slight_smile:

Би ч яг 1234.mn дээр сургалтанд сууж үзээгүй л дээ. Гэхдээ залхуутай санагдаж байвал өөр зүйлс туршиж үзэж болно шүү дээ. Өөрөө жижигхэн тоглоом хийж болно. Harvard CS50 гээд алдартай/маш-сонирхолтой хичээл бий. Тэрийг ч үзэж болно.

Гол нь шинээр сурч байгаа юмаа өглөө, тархи толгой сэргэг үед сурвал их зүгээр байдаг шүү. Орой юм бүхэн аймаар, залхуутай санагдах гээд байх нь бий.

Ер нь 10 жилд сурч байхдаа хэлээ л сайжруулвал маш сайн даа. Англиар юм сайн унших дадалтай болвол их зүгээр. Хэлний сууриа сайн тавьчихсан байхад аль салбарт амжилт олох үүд нээгдэнэ гэж би итгэдэг :grinning:

3 Likes