Дима-бие даан сурах хүсэлтэй хүн байнаа

Сайн байна уу? Unread-с ирлээ :grin:
Намайг Дима гэдэг. Өмнө нь Оросод эдийн засгаар сурдаг байсан гэхдээ надад тохирох мэргэжил биш байсан болохоор сургуулиасаа гарсан. Өмнө нь би hippocards-д Орос-Монгол Англи -Орос хэл дээрх контент хийдэг байсан гэхдээ цалин болон тэр ажлыг хийх цагийн харьцангүй байдлаас болж гарсан л даа. График дизайн сонирхож үзлээ бас гэхдээ adobe-ийн программууд биш canva дээр сошиал медиа постууд пейжүүдэд зориулж хийж эхэлсэн чинь ер нь website хийдэг хүн болмоор ч юм шиг санагдаад, одоо би web development болон бие даан гэрээсээ сурж байгаа юм аа, дөнгөж html5 css3 л сурж байна. Гадаадын компанид remote ажил хийх хэмжээний болтлоо өөрөө сурна гэж байх болвуу эсвэл их сургуульд юм уу курсүүдэд сурсан нь дээр үү? Web development ер нь хэр ирээдүйтэй вэ? IT чиглэлээр явмаар байгаа ч яг юугаар явахаа яаж сонгохоо мэдэхгүй байна. :sneezing_face:

3 Likes

Сайн байна уу,
Манай онлайн нэгдэлд тавтай морил @nelodiasa :slight_smile:

Өөрөө гэрээсээ сурч байж л гадаадын компаниудад ажиллах хэмжээний болно шүү. Их сургууль, курс энэ тэрд явж цаг, мөнгөө үрээд юу хийх вэ. Гадны онлайн сургалт энэ тэрд (coursera, edx, гэх мэт) сурвал харин их зүгээр.

Гэхдээ яг өөрийн чинь сурах арга барилаас их шалтгаална. Яг өөрийгөө дайчлах, “өөрийнхөө өгзгөгийг өшиглөх” чадвартай хүнд бол биеэ даагаад сурсан нь шулуухан байдаг. Харин заавал бусдаар заалгах, идэвхгүй хэлбэрээр сурах сонирхолтой бол төлбөртэй сургалт, дамжаанд явах нь зүгээр байдаг шүү.

Вэб хөгжүүлэлт гэхээсээ илүү мэдээллийн технологийн салбар өөрөө одоо хамгийн ирээдүйтэй, эрэлттэй байна шүү дээ. Тэгэхээр ямартай ч ойрын 10, 20, 30 жилдээ алзахгүй байх аа.

Миний хүн болгонд санал болгодог нэг сайт бий: https://www.freecodecamp.org/ - эндэхийн бүх сургалтыг дагаж хийгээд, төслүүдийг нь дуусгачихвал ч их юм сурна даа.

1 Like

Сайн байна уу. Би MNB-ийн сэтгүүлч юм. Тантай ямар утсаар холбогдох вэ? хариу өгнө үү. Баярлалаа

Манай онлайн нэгдэлд тавтай морил @ynjaa.

PM бичээрэй. Гэхдээ би ярилцлага өгөх боломжгүй байгаа. Нэг ярьсан юмаа тоть шиг давтсан болчих гээд байгаа болохоор :sweat_smile:

1 Like

Маш их баярлалаа. Таны өмнөх зөвлөмжүүдийг бас уншаад coursera дээр байгаа learn to learn сургалтыг бас сурж байгаа :100:

2 Likes