Asuult hariult asuult

За сайн байна уу. Би Солонгос улсад мастерт суралцаж амьдардаг. Англи хэлний дундаж түвшний мэдлэгтэй. Компютерын чадварын хувьд Photoshop, Joomla. C+ дээр хагас хугас ажилддаг. /ерөнхийдөө бол муу/, Онлайн ажлыг сонирхож эхлээд төдийлөн удаагүй ч сонирхол их татаад байгаа Цаашдаа ямар байдлаар ажил олох, одоогийн мэдлэг чадварт суурилсан ажлаа хэрхэн олох талаар зөвлөөч.Мэдээж яваандаа өөрийгөө хөгжүүлэх болно.

Сайн байна уу @tuvshinjargal,

Манай онлайн нэгдэлд тавтай морил :slight_smile:

Joomla ч одоо уруудаж байгаа технологи байх шүү. Шууд орчин цагийн вэб програмчлалыг сураад эхэлвэл зүгээр. Миний хувьд https://www.freecodecamp.org/ -г бараг бүх хүнд зөвлөдөг :sweat_smile: - Надад одоогийн ажлаа хийхэд ч тус болсон платформ болохоор…

HTML, CSS -ийн дасгалуудаас нь өгсүүлээд хийгээд эхлээрэй. Маш их зүйлсийг сурна. Бас сертификаттай

2 Likes