Chatgpt-н тухай

Chatgpt үнэхээр ирээдүйд хөгжүүлэгчдийг ажилгүй болгох уу? Одооноос программистууд ямар skill, ур чадвар, технологит илүү анхаарах вэ? Chatgpt-ийн талаар өөрсдийн үзэл бодол, санамж, сургамж, зөвлөгөөг хүргэнэ үү.

4 Likes

Миний бодож явдаг юм:

Анх ухаалаг утас (OG iPhone) гарч ирэх үед хүмүүс камер, бугуйн цаг энэ тэрийг огт хэрэггүй боллоо гэж ярьж байсан. Бугуйн цагны зах зээл дээр “ухаалаг цаг” гэдэг ойлголт гарч ирсэн, камерны зах зээлийн хувьд бол халаасанд багтахуйц хэмжээний жижиг камерын борлуулалт л мэдэгдэхүйц буурсан болов уу.

Chatgpt -ийн хувьд үр дүн нь үүнтэй л төстэй байх болов уу гэж таамаглаж байна. Одоо хөгжүүлэгчдийн хийдэг зарим нэг ажлууд байхгүй болох байх. Хөгжүүлэгчдэд шинээр хийх ажлууд гарч ирэх байх. Жишээ нь одоо л гэхэд Cloud үйлчилгээнүүд (PaaS) газар аваад эхэлсэн. Зөвхөн тэдгээрийг ашигладаг жижгэвтэр компанийн хувьд sysadmin гэх ажлын байрны хэрэг огт байхгүй болчихсон. Гэлээ гээд sysadmin -ууд ажилгүй боллоо гэсэн үг биш. Харин өмнө нь серверүүдээ арчлаад явдаг байсан бол одоо олон төрлийн үүлэн үйлчилгээнүүдийг хооронд нь зохьцуулдаг, учрыг нь олдог арай өөр төрлийн ажил хийхнээ л гэсэн үг (AWS Certified SysOps Administrator гэх мэт).

Одооноос программистууд ямар skill, ур чадвар, технологит илүү анхаарах вэ?

Суралцахад суралцах (learning how to learn), тасралтгүй өсөн дэвжих хандлагатай байхад лав газардахгүй байх аа.

Chatgpt -г харин @biligunb л их нухаж байх шиг харагдсан. Нэг хариу бичнэ байгаа? :grin:

3 Likes

Би хальт л үзсээн…
Dall-E + ChatGPT гоё л байна лээ. Гэхдээ мэдээж одоохондоо “суга” гэмээр.
Удахгүй Her кино шиг л болоосой. Хүссэн үедээ ярилцаж болдог SAFE найзтай болчуул гоёш.

Харин AI хувьд “Таныг хиймэл оюун ухаан орлохгүй, харин хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа хүмүүс л орлоно” гэдэг нь илүү ойр байхаа.

3 Likes

Гэснээс би хөгжүүлэгч (Developer / Software Engineer) ээс илүү Designer талруу сурч байгаа.
AI-с нэг хэсэгтээ л айлтгүй гэж бодоод бгааш :sweat_smile:

  • AI бол надаас илүү код бичих байх
2 Likes

Суралцахад суралцах (learning how to learn)-ийг хаанаас яаж сурах уу? Сурах бичиг энэ тэр байдаг уу?

Энэ сургалтыг заавал үзээрэй:

1 Like