Манай онлайн нэгдэлд тавтай морил Данна!
Ийм шийдвэр гаргасанд чинь баяртай байна. Эхний ээлжинд энэ постоо Монгол хувилбараар бас нэг биччихвэл их зүгээр (харандааны зураг дээр дараад засч болно).
Юун түрүүн ингэж эхэлвэл зүгээр юм шиг санагдлаа:
- Шууд хийж үзэх боломжтой цагийн ажлуудыг (freelancing) судалж үзэх. Data processing, data visualization энэ тэр гээд ер нь хамгийн эхэнд хийж чадах ажлынхаа төрлийг тодорхойлчих.
- Яг бодитоор ямар ямар ажлууд байгааг үз. Хийхэд шаардлагатай ур чадвар, туршлагуудыг нь бичээд ав. Одоо зөвхөн тэд нар дээрээ төвлөрнө гэсэн үг.
- Freelancer -уудын хувьд анхны ажлаа авах нь хамгийн хэцүү байдаг. Анхны хэдэн ажлаа хийчхээд, овоо гайгүй үнэлгээтэй болчихсон үедээ бол цаашаа шааригчдихна. Ажилд шалгарахгүй байсан ч даалгаврыг нь хийж үз. (өөрийнхөө хэр хэмжээг бодитоор мэдэрнэ гэсэн үг)
- Ингээд яг өөрийн чинь мэдэхгүй байгаа, өөрт чинь шаардлагатай байгаа, ажил олгогчдын хүсээд байгаа сэдвүүдээр сургалтанд суу. Үнэгүй сургалтууд байсан ч болно. (Энэ алхам хамгийн эхэнд биш сүүлд байгаа нь учиртай. Яг юу сурахаа мэдрээгүй байж сургалтанд суувал бараг юу ч сурахгүй байх хандлагатай байдаг)