За би одооноос жилийн өмнө Upwork дээр бүртгэлээ үүсгээд, 3-с 6 сар хүртэл 3 сарын хугацаанд ажиллаж үзсэн. Одоо 100% success, Top rated цол авсан байгаа.
Хэрэв онлайнаар ажил авч үзье гэж бодож байвал бодит байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Чи өөрийгөө юу гэж ч лаг эсвэл муу болгож бодож болно, яг чиний хэн бэ гэдэг чинь энэ олон хүнтэй өрсөлдөөд, өөрийнхөө профайлыг янзлаад сууж байхад чинь л сая нэг юм мэдэгдэнэ дээ. Тэгээд үнэхээр хүний шийдэх чадахгүй байгаа асуудлыг шийдэх чадах тэр л юмаа авч хийх хэрэгтэй, тэнд байгаа хүмүүс дунд ажил олгогч ч байгаа, асуудлаа шийдэж чадахгүй байгаа хөгжүүлэгч шинэков нь ч байгаа, хэдэн жил ажиллачихсан туршлагатай нь ч бий гэдгийг санах хэрэгтэй.
Freelance хийж үзэх гэж байгаа бол дараах хэдэн юмийг зөвлөе:
- Profile
- Өөрийн нэрээр үүсгэх
- Аль болох боловсон албан зураг оруулах
- Өөрийнхөө туршлага, чадваруудын талаар товч, тодорхой бичих
- Өмнө нь хийсэн ажлуудаа portfolio хэсэгт ойлгомжтой зураг байдлаар нэмэх
- Bid хийх
- Хүмүүсийн зарласан ажлын саналууд дээр өөрт байгаа connect гэх оноог ашиглан “үнэ хаялцахыг” bid гэнэ.
- Тухайн ажилтай холбоотой, өмнө нь хийж байсан ажлуудын талаар, хэрэв тийм ажил байхгүй бол өөрийгөө яагаад энэ ажлийг хийж чадна гэдгээ товч бөгөөд тодорхой бичиж өгнө.
- Тухайн ажлын цар хүрээ, үнэ хөлсийг харах хэрэгтэй. Зарим ажил хангалттай том хэрнээ bid хийхэд шаардах connect харьцангүй бага 2-4 connect шаарддаг. Зарим жижигхэн, ганц нэг товч нэмж хасах ажил хэрнээ 4-6 connect шаардсан байх нь бий.
- Бусдаар ялгарч болно, гэхдээ хэт хямд үнэ хэлж ялгарах тийм сайн тактик биш, ижил цар хүрээтэй байж болох бусад ажлуудыг харах, тухайн клиэнтийн өмнөх түүх (work history) зэргээс хэр хэмжээнд хэлбэл хэт бага биш, хэт их биш байх вэ гэдгийг тодорхойлж болдог. Анхнаасаа хэт багаар өөрийгөө үнэлсэн бол цаашдыг ажлууд тэр үнэ өртөгөөсөө их байж шальдаггүй, өмнө нь ийм ажил хоёулаа ингэж, тэгэж хийсэн, энэ яг тийм л ажил гэж хэлэх нь их байдаг.
- Яг ямар, ямар ажлуудыг энэ таск, ажлын хүрээнд хийж дуусгах вэ гэдгээ эхлэхдээ сайтар тохирох хэрэгтэй. Тэрнээс илүү юм гарвал milestone гэх юм нэмээд, төлбөрөө нэмж авах дээр асуудалгүй тул санаа зоволтгүй.
- Ажлын олдоц
- Өдөр бүр, сар бүр шинэ клиэнт олох шаардлагагүй, учир нь анх чамайг сонгосон клиэнт чинь сэтгэл хангалуун үлдсэн бөгөөд дахин ижил төрлийн ажил хийх шаардлагатай болсон бол чамайг харсан, хараагүйгээс үл хамааран, тухайн ажил дээр чамд урилга явуулдаг. Урилга гэдэг нь connect буюу ямар нэгэн оноо үрэхгүйгээр шууд саналаа хэлэх давуу эрх юм. Авсан ажил бүрээ яг эхний ажил шигээ чанартай, сайн хийгээд байхад чиний профайл нэг мэдэхэд л өөрөө босоод ирнэ.
-
Хэрэглэгч бол ХААН гэх алтан дүрэм
Энэ үг л санагддаг юм даа, ер нь. Энэ ингээд байна, тэгээд байна, энэ чинь ийм байх ёсгүй, ийм байси уг нь гээл зөндөө санал, гомдол, дургүйцэл, хурган даргын ааш гаргана. Тэр бүрийд уурлаад, янз бүр бололгүй, эрүүл саруул, уужуу тайван асуудлаа шийдэх хэрэгтэй. Үнэхээр чиний хийсэн асуудал бол за ингэж тэгэж засна, тэдэнд цагт засчихна гэхэд болно. Харин чиний асуудал биш бол эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй.
За нэг иймэрхүү л юм зөвлөе, миний профайлыг сонирхоё гэвэл энэ байна: