Хаанаас цагийн ажил олох вэ? (freelancing)

Онлайн бүтэн цагийн ажил хайхынхаа өмнө онлайнаар цагийн ажил хийж туршлагатай болсон нь дээр байдаг. Зарим хүмүүс уян хатан байдлыг нь бодолцоод зөвхөн цагийн ажил (freelancing) хийх нь ч бий.

  • Peopleperhour - Ер нь их зүгээр, UpWork энэ тэр шиг “аймаар” ширүүн өрсөлдөөн байхгүй болохоор боломж ихтэй. Тэгээд Их Британид төвтэй болохоор тэр зүгийн ажлын олдоц их, цагийн зөрүү багатай гэсэн үг.
13 Likes

https://www.fiverr.com/ энэ их зүгээр санагдсан шүү туршаад үзээрэй.

3 Likes

peopleperhour, fiverr бүртгүүлчихлээ.
Profile-аа нэг сайн шинэчилж аваад туршиж үзнэ ээ

  • гэснээс Profile ямархуу байвал зүгээр талаар post байл уу?

image

PeoplePerHour -ийн блог дээр яг тэр талаарх зөвлөгөө байсан санагдаж байна.
Юу ч гэсэн жинхэнэ өөрийнхөө зургийг тавих хэрэгтэй. Бас өөрийнхөө ерөнхий тайлбарыг товч бөгөөд тодорхой бичээд, өмнө нь хийж байсан ажлуудынхаа зураг энэ тэрээс оруулчихвал зүгээр.

Профайл ч яахав. Гол нь ажлын санал явуулахдаа “найраа” -гаа л сайн хийх хэрэгтэй дээ. Итгэл төрүүлэхүйц бичих хэрэгтэй :+1:

3 Likes

Сайн байна уу? Таны найраа хийж байсан захидлын загвар бий юу? Харж санаа авъя.

1 Like

Сайн байна уу, Манай онлайн нэгдэлд тавтай морил @ganuyanga,

Ер нь бол имэйл бичихтэй төстэй. Хамгийн гол нь яг тухайн ажилтай төстэй ажил хийж байсан туршлагаа, бас одоо яг яаж, хэдий хэр хугацаанд гүйцэтгэж чадахыгаа бичих хэрэгтэй :slight_smile:

2 Likes

За би одооноос жилийн өмнө Upwork дээр бүртгэлээ үүсгээд, 3-с 6 сар хүртэл 3 сарын хугацаанд ажиллаж үзсэн. Одоо 100% success, Top rated цол авсан байгаа.

Хэрэв онлайнаар ажил авч үзье гэж бодож байвал бодит байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Чи өөрийгөө юу гэж ч лаг эсвэл муу болгож бодож болно, яг чиний хэн бэ гэдэг чинь энэ олон хүнтэй өрсөлдөөд, өөрийнхөө профайлыг янзлаад сууж байхад чинь л сая нэг юм мэдэгдэнэ дээ. Тэгээд үнэхээр хүний шийдэх чадахгүй байгаа асуудлыг шийдэх чадах тэр л юмаа авч хийх хэрэгтэй, тэнд байгаа хүмүүс дунд ажил олгогч ч байгаа, асуудлаа шийдэж чадахгүй байгаа хөгжүүлэгч шинэков нь ч байгаа, хэдэн жил ажиллачихсан туршлагатай нь ч бий гэдгийг санах хэрэгтэй.

Freelance хийж үзэх гэж байгаа бол дараах хэдэн юмийг зөвлөе:

  1. Profile
  • Өөрийн нэрээр үүсгэх
  • Аль болох боловсон албан зураг оруулах
  • Өөрийнхөө туршлага, чадваруудын талаар товч, тодорхой бичих
  • Өмнө нь хийсэн ажлуудаа portfolio хэсэгт ойлгомжтой зураг байдлаар нэмэх
  1. Bid хийх
  • Хүмүүсийн зарласан ажлын саналууд дээр өөрт байгаа connect гэх оноог ашиглан “үнэ хаялцахыг” bid гэнэ.
  • Тухайн ажилтай холбоотой, өмнө нь хийж байсан ажлуудын талаар, хэрэв тийм ажил байхгүй бол өөрийгөө яагаад энэ ажлийг хийж чадна гэдгээ товч бөгөөд тодорхой бичиж өгнө.
  • Тухайн ажлын цар хүрээ, үнэ хөлсийг харах хэрэгтэй. Зарим ажил хангалттай том хэрнээ bid хийхэд шаардах connect харьцангүй бага 2-4 connect шаарддаг. Зарим жижигхэн, ганц нэг товч нэмж хасах ажил хэрнээ 4-6 connect шаардсан байх нь бий.
  • Бусдаар ялгарч болно, гэхдээ хэт хямд үнэ хэлж ялгарах тийм сайн тактик биш, ижил цар хүрээтэй байж болох бусад ажлуудыг харах, тухайн клиэнтийн өмнөх түүх (work history) зэргээс хэр хэмжээнд хэлбэл хэт бага биш, хэт их биш байх вэ гэдгийг тодорхойлж болдог. Анхнаасаа хэт багаар өөрийгөө үнэлсэн бол цаашдыг ажлууд тэр үнэ өртөгөөсөө их байж шальдаггүй, өмнө нь ийм ажил хоёулаа ингэж, тэгэж хийсэн, энэ яг тийм л ажил гэж хэлэх нь их байдаг.
  • Яг ямар, ямар ажлуудыг энэ таск, ажлын хүрээнд хийж дуусгах вэ гэдгээ эхлэхдээ сайтар тохирох хэрэгтэй. Тэрнээс илүү юм гарвал milestone гэх юм нэмээд, төлбөрөө нэмж авах дээр асуудалгүй тул санаа зоволтгүй.
  1. Ажлын олдоц
  • Өдөр бүр, сар бүр шинэ клиэнт олох шаардлагагүй, учир нь анх чамайг сонгосон клиэнт чинь сэтгэл хангалуун үлдсэн бөгөөд дахин ижил төрлийн ажил хийх шаардлагатай болсон бол чамайг харсан, хараагүйгээс үл хамааран, тухайн ажил дээр чамд урилга явуулдаг. Урилга гэдэг нь connect буюу ямар нэгэн оноо үрэхгүйгээр шууд саналаа хэлэх давуу эрх юм. Авсан ажил бүрээ яг эхний ажил шигээ чанартай, сайн хийгээд байхад чиний профайл нэг мэдэхэд л өөрөө босоод ирнэ.
  1. Хэрэглэгч бол ХААН гэх алтан дүрэм
    Энэ үг л санагддаг юм даа, ер нь. Энэ ингээд байна, тэгээд байна, энэ чинь ийм байх ёсгүй, ийм байси уг нь гээл зөндөө санал, гомдол, дургүйцэл, хурган даргын ааш гаргана. Тэр бүрийд уурлаад, янз бүр бололгүй, эрүүл саруул, уужуу тайван асуудлаа шийдэх хэрэгтэй. Үнэхээр чиний хийсэн асуудал бол за ингэж тэгэж засна, тэдэнд цагт засчихна гэхэд болно. Харин чиний асуудал биш бол эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй.

За нэг иймэрхүү л юм зөвлөе, миний профайлыг сонирхоё гэвэл энэ байна:

10 Likes

peopleperhour approved her udaj idehjij jobs project ni idewjdeg we

Манай онлайн нэгдэлд тавтай морил @saihnaa99

Нэг их уддаггүй байсан даа. Үсрээд л хэдэн ажлын өдөр болно :slight_smile:

send proposal gd ajilaa hiij ehlene gj oilgoj bgaa zow vv hh

Send Proposal - гэдэг нь тухайн даалгаврыг ингэж, ингэж гүйцэтгэе гэсэн саналаа явуулна гэсэн үг :slight_smile:

Сайн уу төлбөр тооцооогоо яаж төрөг болгож авдаг вэ?

Upwork-н хувьд paypal эсвэл payoneer ашиглан төлбөрөө татан авах боломжтой, гэхдээ Монголын нөхцөлд paypal-р төлбөр хүлээн авах боломжгүй, үлдсэн ганц payoneer-н шимтгэл нь маш өндөр байдаг. Би эхний удаа payoneer ашиглан долларын ОУ-н картандаа авсан, шимтгэл овоо ихийг авсан байсан, $340-с бараг $50 шимтгэл авсан байсан, дараагын удаа татан авалт дээрээ гадаадад байдаг ахынхаа paypal-г ашиглан татаж аваад, тэр ахаасаа монгол данс руугаа шилжүүлэх авах байдлаар явсан. Төгрөг болгож авна гэдэг нь бодвол төлбөрөө өөрийн дансандаа авахыг хэлж байна гэж ойлголоо, гадаадаас мөнгө татан авалт хийж л байгаа бол Олон улсын долларын данс руу авах ёстой байдаг.

5 Likes

peopleperhour-d burtguulsen ymaa. tegsen irgenii unemleh dansnii huulga zurag ywuulah gsn zuil irj bna. teriig ni boglochood (tax Detials/Billing info) (Identification document) zereg zuilsiig ni bogloogui. Zaaval olon ulsiin card awaad tuuniigee holboj ogoh ystoi baidag uu? VAT gj bas yu ym bol? Are you VAT registered in your country? gd Tax details.n asuultuud ni ehlej bn.

@Daddy

  • VAT - НӨАТ төлөгч мөн эсэхийг чинь асууж байгаа
  • Олон улсын карт заавал хэрэг болохгүй. Доллар эсвэл Фунтын данс байхад л болно. (Ер нь зарчмын хувьд төгрөгийн дансаа бүртгүүлсэн ч болох ёстой. Валют нь хөрвөөд ороод ирнэ. Гэхдээ тэгэж азаа үзснээс шууд долларын данс нээлгэчихсэн нь дээр)

Миний нэг дансны тохиргоо ийм байна:

Ер нь гадаад гүйлгээн дээр ХХБ шилдэг нь шүү :slight_smile:

3 Likes

Баярлалаа. ХХБ-с тэгвэл доллар-н данс нээлгэх хэрэгтэй юм байна да.

1 Like

Уучилаарай ганц юм асуух гээд. ponyeer гээд эндээс монголруу мөнгө шилжүүлж авж болдог болов уу?

Payoneer → Монгол гэж үү? Болно оо. Зарчим нь яг л адилхан Wire Transfer гэсэн үг. Банкны swift code, дансны дугаар зэргээр хийгдэнэ. Гэхдээ Payoneer -ээр дамжуулвал нэмж шимтгэл төлнө гэсэн үг.

аан за баярлалаа. Харин саяханаас нэг газар хямдхан ажил хийж эхлэх гээд. Тэгсэн харин төлбөрөө https://payeer.com/ энэ сайтаар төлнө гээд. Энийг харин мэддэггүй. Энэ нь бас дотроо биткойн худалдаж авж болдог юмшиг байналээшдэ

1 Like

UPWORK :

  • TDB шилжүүлэг Улиралд нэг удаа $30 шимтгэлээр.
  • Paypal хүссэн үедээ online худалдан авалт хийхэд гээд $1 шимтгэлээр.

Ийм тохиргоотой явбал зүгээр юм шиг байна.