Frontend Backend чадвараа яаж хослуулж хөгжүүлэх вэ? Backend-ээ эхлээд сайн сураад Front-руу орох уу? Яавал дээр вэ?
Яаж хослуулах → 2уланг нь хийвэл… (straightforward)
Гэхдээ ер нь бол хөрвөж байгаа хүмүүс Front → Back
CS сурдаг нь Back → Front гэж сурдаг байхаа…
Ер нь биеэ даагаад нэг “юм” хийгээд үзвэл яалт ч үгүй хослуулж хийж л таарах юм байна лээ. Одоогийн ажил дээрээ зөвхөн frontend дээр ажилладаг бол хобби төслийнхөө backend -ийг хийгээд үзэж болно (эсрэгээрээ ч мөн адил)
Миний туршлагаас үзэхэд ихэнх backend хөгжүүлэгчид яг шаардлага гарвал frontend хөгжүүлэлт хийж чаддаг (нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг) - гэхдээ frontend -ээрээ дагнасан хүнийг яаж гүйцэхэв ээ.
fontend хөгжүүлэгч бас backend сурлаа гэхэд backend-ээрээ дагнасан хүнийг гүйцэхгүй юу?
Хүн хүнээсээ л хамаарах байх даа
Аль алийг нь сурвал зүгээр байхаа. Би одоо Nest Academy-д сурч байгаа. Анх зөвхөн Front-end дээр юм хийсэн нэг л юм дутуу байсан. Тэр нь угаасаа back-end байсан. NodeJs, MongoDB, Firebase эдр үзээд front-той хослуулаад Demo project, янз бүрийн clone сайтууд (netflix, instagramm, amazonю гэх мэт) /хийгээд эхэлсэн чинь нэг БҮРЭН ДҮҮРЭН мэдрэж авсан. Яг л нэгийг нөгөөгүйгээр нь төсөөлөхийн аргагүй юм шиг л санагдсан.
Back-end -ээ эхлээд сурвал дэмий байхаа, Front нь арай сурахад ойлгоход арай хурдан санагдсан, угаасаа яг тэгж байгаа хэхэ миний хувьд. Тэгэхлээр HTML+CSS+JS үзчээд REACT үзэхдээ Back-end-ээ үзвэл болох байхаа. Эцэст нь энэ зөвхөн миний л бодол…
@zolbayar Frontend Backend аль хөгжүүлэгч нь вэ?
Fullstack. Ер нь back-end дээр хамгийн удаан ажилласан. Гэхдээ “нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг front-end юмнууд бас хийчихнэ ээ