Hi dears
Өдрийн мэнд 86н цагийн бүрэн программ хангамжийн(fullstack) онлайн сургалтанд суух бодолтой байгаамаа.
2сарын хугацаанд өөрийгөө дайчлаад сахилга баттайгаар хичээлээ дуусгах зорилготой байнаа.
Харин нөгөө талаас сургалтын төвийн гол философи багш нарын чанартай юм сургачих юмсан гэсэн чинхүү хүсэл байгаа гэдэгт итгэж явнадаа.
Ер нь 2сарын хугацаанд программ хангамжийн мэдлэггүй хүн fullstack болох боломжтой юу?
Миний зүгээс юун дээрээ анхаарах ёстой вэ?
Олон хэл мэддэг нь илүү юу?
Ганц хэлдээ мастерлах нь илүү?
Одоо 25н настай программ сурахад оройтох болуу?
Амьдралдаа ганц л зүйлийг төгс хийгээд сурчих юмсандаа.
Та бүхэн өөрсдийн туршлагаасаа хуваалцаарай.
Сургалтын төв. www.apprentice.mn
Баярлалаа.
Би бас адилхаан сургуульд сурахаа болиод энэ сургалтанд суух бодолтой байгаа. Яг алин дээр болоо
1 Like
2 төрлийн багш, сургагч байдаг байх
-
Уншсанаа, олж мэдсэнээ заадаг. Яг амьдрал дээрээ хийгээд өөрөө амжилт олж чадаагүй буюу эрсдэл гаргаж үзээгүй байж ийм, тийм юмнууд байдаг хүн тэгэх л ёстой гэж заадаг.
-
Заах зүйлээрээ өөрөө Алдаж онож буруу зөвийг хийж туршлагатай болсон хүн.
Дараагийн үедээ туулах замаа том дүр зургаар харахыг заадаг, тэр л зүйл нь хэрэгтэй бусад нь хэрэггүй гээд гол мөн чанаруудыг шинж чанараас нь ялгаж салгах аргад сургадаг хүн.
Мэдлэг бол зүгээр л багаж юм. Түүнийг хаана ч (олон улсад)ашиглаж чаддаг болох л хэрэгтэй.
@Mongoonoo Амжилт хүсье таньд.
3 Likes
Өдрийн мэнд
1 сая төгрөгийн төлбөртэй сургалт 85% хямдраад 150 мянга болсон юм шиг байна. Дэмий юманд үрснээс сургалт ч болтугай аваад үзвэл арай нэмэртэй байх
-
“Linux, Apache2/Nginx, MySQL, PHP, CSS, JS, WordPress, AMPPS/XAMPP cPanel/WHM, PHPMyAdmin and much more” гэжээ. Юу ч гэсэн Apache сервер, MySQL сервис асаагаад WordPress дээр сайт ажиллуулахыг сурах бололтой. Хажуугаар нь CSS, JS сурна гэхээр нийлээд Full Stack хөгжүүлэлт юм аа даа.
-
Яг дэлгэрэнгүй сургалтын төлөвлөгөөг нь харах гэхээр 4/1 Live
, 4/2 Live
, гэх мэт гарчгаас өөр юм алга.
-
Асуулт/Хариулт гэсэн хэлэлцүүлгийн хэсэг дээр хүмүүс юм асуужээ. Даанч хэн ч хариу бичээгүй байх аж (Сургалт явуулж байгаа хүн маань хариу бичиж болдоггүй юм байх даа?)
-
“Бидний Тухай” хэсэг дээр нь Өдрийн Сонинд өгсөн ярилцлагын хэсгээс өөр юм алга
Ер нь жаахан сэтгэл дутсан л юм шиг санагдлаа
5 Likes
- Програм хангамжийн мэдлэггүй хүн 2 сарын дотор full stack хөгжүүлэгч болж чадаж магадгүй ээ. Гэхдээ муухан л байх болов уу.
- Аль болох бодит юм л хийж үзэх хэрэгтэй дээ (өөрөө эхнээс нь дуустал нэг төсөл хийгээд үзэх)
- Олон хэлийг хальт гадарладаг, цөөн хэлийг маш сайн мэддэг байвал зүгээр
- Цэл залуу нас шүү дээ
Миний хувьд бол бүх хүнд https://freecodecamp.org/ -ийг санал болгодог
5 Likes
@Khurelbaatar
86 цаг сураад л fullstack болчихгүй байхаа, 2 сар сайн суугаад ч fullstack болохгүй, харин 2 сар сайн нүдээд html, css, js дээрээ гайгүй сайн болж болох байх. Энэ сургалтын хувьд нэг л биш санагдаад байна, асуулт хариулт, ямар юм заах, сургалтын хугацаанд юу хийх, хийдэг болох, юуг үзэж амжихгүйгээр төгсөх гээд сайхан биччихсэн байвал зүгээрсэн.
Олон хэл гэхээсээ нэг хэлээ төгсрүүлэх нь чухал санагддаг. За би байнга хэлдимдаа, манай багш хэлдэг байси, 1000 цохилт мэддэг хүнээс битгий ай, 1 цохилтоо 1000 давтсан хүнээс ай гэж
- Чиний зүгээс их л олон юм шалтгаална даа, ядаж л Англиар юм хайж олоод уншаад ойлгочихдог, асуудлаа Англиар тайлбарлаад асуучихдаг байх хэрэгтэй, тэгээд шинэ хэл, framework сурах бол док, хичээлүүдийг нь харах гээд бие дааж хийх их ажил бий.
- 25 нас чинь одоо жинхэнэ сурдаг нас шт, 20 гарантай хүмүүс өөрсдийгөө хөгширсөн гэж боддим биш биз дээ, 80 90-тэй хүмүүс юм сураад байхад 25-тай хүн юу асуугаад байдимдээ.
- 2 сард fullstack болкүэ, за үсрээд фронтдоо л гайгүй болно байх, fullstack гэдэг чинь
- FRONTEND - HTML, CSS, JS дээрх олон ойлголтууд
- BACKEND - Python, PHP, Java, Ruby, C#, NodeJS аль нэг дээр REST Api бичих, дээр нь нэмээд SQL[trigger, procedure, function, view], Server maintenance[config, domain, ssl, certificate setup], DB Admin[db backup, monitor, log], Nginx[config], Apache[config, vhosts] дээрх тохиргоо гээд ер нь чи ганцаараа нэг бүтэн вэб, апп хийх бүх үе шатыг өөрөө хийгээд дөнгөчих тийм л болно гэсэн үг, 2 сард ч сурчихдаг эд биш байх аа.
- За би чамд Царцаа намжил шиг бай л гэж зөвлөх байна, нэг юмаа л төгс сур. Тэр чинь JS байвал их зүгээр, JS-тэй байхад NodeJS-р backend-ээ хийчихнэ, frontend, mobile талыг React-р хийчихнэ. Тэгээд тэрэн дээрээ ганц нэг юм нэмчихвэл React Native гээд мобайл тал чинь асуудалгүй болчихно.
9 Likes
Их сургуулиа орхиод энэ сургалтанд суух талаар яриад байна уу?!
Их сургуульд юу ч сурдаггүй бол биш шүү, суурь хичээлүүд, мэргэжлийн хичээл, мэргэшүүлэх хичээл гээд зөндөө юм байгаа, ядаж л 2 жил програм хангамжын номын дуу сонссон хүн, хэдэн цагийн сургалтанд суусан хүн хоёрыг харьцуулах боломжгүй байхаа. Яахав, гадарладаг болох байх, гэхдээ суурь муутай тэгээд цаашдаа дандаа гадарлаад л яваад байвал яана гэж бодож байна? Нэгэнт суурь нь далий тавигдсан барилгыг дээш нь бариад байж болно, нэг л өдөр нурна, за ийм л төсөөлөл орж ирж байна. Суурь сайн тавигдаад тууштай, хичээнгүй сурвал асуудалгүй ээ, тэгээд яарж, хам хум сурахдаа бус чанартай, ойлгож сурах нь чухал шүү.
6 Likes
Заа үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Үнэхээр сэтгэлтэй мундаг хүмүүс юмаа. Би сайн хичээнээ.
3 Likes
Цаг гарган цэгцтэй мэдээлэл бичсэнд Баярлалаа.
хийж бүтээж буй бүхэнд нь амжилт хүсье.
1 Like
sara
10
freecodecamp.org burtguuleed ehnii heden hicheelee davj bna, sonirholtoi yum bn, bayarlalaa. tulburtei surii gj bodoj baisnaa tur hoishno taviad end bga olon hicheeluudee uzeed duusgay gj bodogdloo.
4 Likes
Gadaadadaas surgalt avhaar bol udemys avaarai torol torlooroo chanartai hicheeluud bdg shuu
1 Like