Help me , Програм хангамж Freelance талаар зөвлөгөө авая

Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе. Би 2015 онд их сургуулиа програм хангамжийн инженер мэргэжлээр төгсөөд 3 байгууллагад ажилласан туршлагатай явж байна. Төгсөөд эхний газартаа IT хийдэг байсан сүлжээ болон компьютер принтер засах камер гэх мэт , дараагийн газартаа Social marketing ажилтан хийдэг байсан Facebook Instagram гэх мэт дээр контент бэлтгэж оруулж бүүст хийх байдлаар одоо хийж байгаа ажил гэвэл төрийн байгууллагад IT хийж байгаа цалин хаана ч хүрэхгүй байгаа асуудал бол байгаа. Ингээд бодоод үзэхэд яг мэргэжлээрээ developer чиглэлээр ажил туршлага байхгүй суурь л байгаад байдаг. Яг барьсан зүйл байхгүй баахан технологи хагас хугастай л байгаа Html css, php, java,c# дээр жижиг прожектууд л хийж байсан туршлагатай. Аа бас java fx хальт оролдож байсан өөр миний сурсан зүйл гэвэл system center ийн сургалтаар сүлжээ, Cisco ccna , comptia server + сертификаттай ингээд бодоод үзэхээр баахан яг гүнзгийрч чадсан зүйлгүй нөгөө өөх биш булчирхай биш байгаад байгаа юм. Миний бодол бол цаашдаа ажлын хажуугаараа front end чиглэлээр Freelance хийгээд явах сонирхол байдаг ямар технологи судалсан дээр вэ технологи сурахад бол гайгүй хурдан сурдаг гэж боддог. Англи хэлний хувьд дундаж мэргэжлийнхээ tutorial pdf үүдийг ер нь гадарлаад явчихдаг гэхдээ бас түүхий гэж бодож байгаа яаж сайжруулах аргаа бас сайн мэдэхгүй байгаа Free lance хийгээд явахад хэр Түвшинд яаж сурахаа .Мөн хаанаас эхлэхээ мэддэггүй ээ. Зөвлөгөө өгөөч Freelance болоход ямар2 skilltei байх ямар технологи одоо ажил олдоц ихтэй гэх мэт . Миний хүсэл бол ажлын хажуугаар нэмэлт орлоготой болж цаашид илүү өсөн дэвжиж, санхүүгийн хэрэгцээгээ асуудалгүй олчихдог болж илүү туршлага суугаад ирэхээр ажлаасаа гарч Freelance хийе гэсэн бодолтой байгаа.

1 Like

Сайн байна уу,

За байз юу ч гэмээр юм дээ, нэг л тийм сонин.

Чи ер нь мэргэжилдээ дуртай юу?
Өөр ажил, мэргэжил илүү сонирхлыг чинь татдаг юм биш биз?

Төгссөнөөсөө хойш дандаа ойр зуурын юм хийж явсаар өдийг хүрсэн гэхээр нэг л сэтгэлд бууж өгөхгүй юм, “ийм” хүн фронтэнд сураад Монголд ч биш, гадаадаас ажил аваад хийгээд явж чадах болов уу? гэж өөрөөсөө өглөө болгон асууж, ФРОНДЭНД сураарай гэж өглөө бүр сэрүүлэг тавих хэрэгтэй юм болов уу. Үнэнээ л хэлье, чи ер нь програмист больё гэж өөрөө сонгож орсон уу, хүний үгээр орсон хүмүүс л нэг ийм байдагсан, хэрэв би чадишт, чадна гэж бодож байвал ОК, чадна л гэсэн үг. Гэхдээ одоо ямар технологи фронтэнд дээр моданд орж байгааг мэдэхгүй хэрнээ би фронтоор ажил авна гээд байхаар жаахан тиймхэн л юм. Энэ бол бүр наадын наад захын гүүглэ ахаас асуухаас ч ичмээр асуулт л даа, хэрэв чи програмист мөн бол, хэрэв энэ чигээрээ байгаад ажил авч хийе гэж байвал энэ мэт асуултыг хайлтын системээс хайгаад олчихдог байх хэрэгтэй, би хариулаад өгч болно, чи тэгээд сурах технологио заалгуулж байгаа хүн сурахад явцад гарсан асуудал, алдаа бүрээ асуугаад, тэр бүрд чинь хариулаад явах хүн олдохгүй ээ.

  1. Өөрөөсөө асуу, зүрх сэтгэлээ дага :stuck_out_tongue:, жаахан сүржин ч гэлээ үнэн шүү, чи чадах уу, чадахгүй юу, хүний үгээр, програмист бол өндөр цалинтай, дэлхийд гарна, санхүүгийн эрх чөлөө бла бла гээд сэнсэрчихсэн яваа юм биш биз!

  2. Санаачлагатай бай. Ямар технологи ямархуу түвшинд яаж сурахаа мэдэхгүй хүн тэр олон хүмүүсийн асуудлыг шийдээд гялалзаад өгнө гэхээр нэг л бууж өгөхгүй юм, боломжгүй юм бол биш, гэхдээ чамаас бол их л юм шаардахаар байна даа.

  3. Дахиад асууя, чи програмист байхад тохирох хүн мөн үү, одоогийн байгаагаараа яг аль хүртэл хөгжих вэ? Ахлах компьютер форматлагч гэж лав сонсож байгаагүй юм, шинэ юм сурахгүй, хөгжихгүй тийм юм хийж цагаа үрэх ямар хэрэгтэй юм бэ?

Авахыг нь аваад, хаяхаа хаячихна биз ээ. CHEERS.

6 Likes

Зөвлөгөө өгсөнд баярлалаа :slight_smile: , цаашид илүү хичээх болноо , маш хэрэгтэй зөвлөгөө ташуур болохоор зүйл хэлж өглөө

1 Like