IT иин ямар чиглэлүүд байдаг вэ?

Саин байна уу та. Намайг эрдэнэбаяр гэдэг . 17 -н настай , энэ жил сургуулиа төгснө.IT -ийн мэргэжлээр сурах хүсэлтэй байгаа . Гэхдээ ямар IT-ийн мэргэжлээр сурхаа сайн мэдэхгүй байна. Та надад өөрийн зүгээс хэдэн боломжит мэргэжлийг хэлж тус болно уу. Бас ажлийн байрын хувьд аль руу нь хүмүүс илүү хандаж байгаа вэ? баярлалаа.

Сайн уу. Манай онлайн нэгдэлд тавтай морил :smiley:

Ер нь бол мэдээллийн технологитой холбоотой хэдэн арван мянган төрлийн ажил мэргэжил бий. Толгойд орж ирж байгаа, яг хамтран ажиллаж үзсэн хэд нь гэвэл:

  • Програм хөгжүүлэгч
  • Сүлжээний инженер
  • Системийн админ (sysadmin)
  • МТ -ийн аюулгүй байдлын мэргэжилтэн (white hat hacker)
  • Өгөгдлийн шинжээч
  • Өгөгдлийн сангийн админ
  • Төслийн менежер
  • Бизнесийн шинжээч
  • Тоглоом хөгжүүлэгч

гэх мэт бий. Энэ хэд дээр нэмээд мэдээллийн технологитой холбоогүй ч гэсэн компьютертой тасралтгүй харьцдаг мэргэжлүүд ч байгаа.

  • График дизайнер
  • Аниматор
  • Видео засварлагч
  • Интерьер дизайнер
  • Архитектор
  • Хөгжмийн зохиолч (beat maker)

Яг өөрийнхөө дуртай эсэхийг баттай мэдэхийн тулд нэг бүрчлэн хийж үзэх л хэрэгтэй болно доо. Тэгэхгүй гэвэл хамгийн хөрвөх боломжтойгоор нь шууд программистаар сурч ч болно. Харвардын
CS50 гээд алдартай үнэгүй сургалт байгаа. Тэрэнд суугаад үз.

Ер нь дуртай, өөрийн чинь дотроос ундран гарах эрмэлзэлтэй зүйлээ л хийхгүй бол дундаж амьдралын хүлээснээс салахгүй шүү.

5 Likes

Сайн уу Эрдэнэбаяр,
Миний харж байгаагаар ирээдүйд илүү эрэлттэй байж мэдэх мэргэжлээр Data Scientist with python байгаад байх шиг байна шүү. Гэхдээ мэдээж software engineer үргэлж эрэлт ихтэй.

1 Like

Facebook-н WebDeveloper групт үе үе яг энэ асуулт орж ирдэг. History ухаад хараарай.

Сайна байна уу? намайг Тэнгис гэдэг 18 настай энэ жил төгсөнө.Программистаар сурах бодолтой байгаа. Программист дотроо datascientist, software engineer тэгээл fullstack developer гээд олон хуваагддаг гэж ойлгосон. Яг аль чиглэлээр явбал зүгээр вэ гадаад ч тэр Монголд ч ажилах мөн freelancer болоход , та яг аль чиглэлээр ажилдаг бас суралцаж байсан бэ?.

Сайн уу? Манай онлайн нэгдэлд тавтай морил @tengis01 :slightly_smiling_face:

Ер нь програм хангамжийн мэргэжлээр л сурчихсан байхад ажлын талбар дээр гараад нарийвчилсан мэргэжлээ сонгоход асуудалгүй дээ. Миний хувьд “Мэдээллийн систем” гэдэг мэргэжлээр сурсан.

1 Like