PHP жаахан гадарладаг, ямар нэгэн framework ашиглаж байгаагүй бол цагийн ажил олох боломжтой юу

PHP жаахан гадарладаг, ямар нэгэн framework ашиглаж байгаагүй бол цагийн ажил олдох уу?
PHP хоёр, гурван юм хийж байсан гэхдээ js, css -г нь дандаа бэлэн юм өөрчлөөд ашиглаж байсан.

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Ganpurev.b :slight_smile:

Шуудхан хэлэхэд боломжгүй!

  • PHP гадарладаг биш “доторлодог” болох хэрэгтэй
  • PHP -ийн ямар нэг framework гэхээсээ илүү platform (WooCommerce, Magento, гэх мэт) дээр юм хийж сурвал жинхэнэ цагийн ажил боломж тань дээшилнэ шүү.
2 Likes

Доторлодог болох хэрэгтэй гэхээр ямархуу чадвартай болох хэрэгтэй гэсэн үг уу? Яаж хангалттай хэмжээнд хүрэх үү?

1234.mn ees php surgalt avj uzvel deer bh tged framework boloh lareval aa angli heltei bol youtubes uzhed amar

1 Like

“Доторлодог” болохын тулд:

  • Дан PHP дээр систем хийж үзэх хэрэгтэй. Мэдээний сайт ч юм уу, блог байж болно
  • Хэн нэгний дан PHP дээр хийсэн системийг өөрчилж, өөрийнхөө хүссэнээр янзалж үзэх хэрэгтэй. Ажлын талбар дээр ихэвчлэн тохиолддог. Гэхдээ одоо дан PHP -ээр хийсэн юм ч ховор байх биз ээ.
  • Symfony, Laravel зэрэг framework -уудыг ашиглаад систем хийж үзэх хэрэгтэй. Apache ч юм уу nginx дээр нэг public сайт ажиллуулаад үз.

Эдгээрийг хийгээд үзчихсэний дараа ер нь хэлнийхээ өнгө аясыг олоод эхэлнэ дээ

2 Likes