Qa engineer, manual tester, Test automation

Сайн байна уу?

Чанартай сайн программ хангамж хэрэглэгчдэд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг role-уудын нэг бол тестэр гэж боддог. Qa engineer-ийн талаар, гадны компаниудад энэ role ямар түвшинд байдаг вэ? Тест автоматжуулалт, тест Монголд ямар түвшинд байгаа гэж боддог вэ? Энэ чиглэлээр кареераа эхлүүлвэл гадны зах зээлд хэр бол? Маш олон тестэр авна гэсэн зар байдаг шаардлага нь хэр байдаг вэ?(кодын түвшинд)

Сайн байна уу? Манай онлайн нэгдэлд тавтай морил @Huslen

Qa engineer-ийн талаар, гадны компаниудад энэ role ямар түвшинд байдаг вэ?

Жижиг компаниудад тусдаа тийм албан тушаал нэг их байдаггүй шиг санагдсан. Инженерүүд нь өөрсдөө л тестүүдээ бичдэг дээ. Том компанид ажилласан туршлагатай хүмүүс байвал энэ талаар хуваалцаарай :slight_smile:

Тест автоматжуулалт, тест Монголд ямар түвшинд байгаа гэж боддог вэ?

Нэг үеэ бодоход дээрдсэн байх гэж бодож байна. Хэдэн жилийн өмнө бол Монголын том компаниуд ч тестэргүй байсан. Хэдэн зуун саяын үнэлгээтэй төсөл програм хангамжийн компаниар хийлгэхдээ автоматжуулсан тест нтр шаарддаггүй л үе байсан даа :sweat_smile:

Энэ чиглэлээр кареераа эхлүүлвэл гадны зах зээлд хэр бол? Маш олон тестэр авна гэсэн зар байдаг шаардлага нь хэр байдаг вэ?

Заруудаа уншаад үзэхэд л шаардлага нь мэдэгдэх байх даа? Testing framework -оо сайн ашиглаад сурчихсан, харилцаа хандлага сайтай бол асуудалгүй байх аа (+ англи хэл)

1 Like

Хариу өгсөнд баярлалаа.