Олон ажил, олон эх сурвалж байна. Гэтэл бид нар ихэнх нь орж чадахгүй байна.
Хаана ирээд гацчихаад байна? Сэтгэгдлээ хуваалцаач.
Бид ер нь гадныхны чухалчилж хардаг personal portfolio(web), LinkedIn, Github зэрэг хаягуудаа огт шинэчилж, сайжруулдаггүй заримд нь бүр байдаг ч үгүй. Энэ нь эргээд бид яг юу хийсэн, юуг хийж чаддаг зэргийг гадны ч тэр дотоодын ч тэр компаниудад харуулах, батлах боломжийг үгүй хийж байгаа мэт санагдсан. Билгүүн Програмч аав-ын Medium дээрх постуудыг унших дуртай. Ахын нэг санаа нь: “Монголд л бид компаниа сонгодог болохоос гадаадын зах зээлд бид л компаниудад сонгогддог” гэж байсан, үнэн үнэн. Тийм болохоор сонгогдохуйц байхын тулд дээр дурьдсан (personal portfolio(web), LinkedIn, Github) сошиал медиануудад идэвхтэй байхыг хичээх хэрэгтэй байх гэж бодсон.
Github дээр л гэхэд ийм идэвхтэй байх жишээний гадныхан ч айхтар шүү кк🥲
1 Like