Сайн байцгаана уу,
Юуны өмнө, ийм хэрэгцээтэй community website үүсгэн, бусдад мэдлэг, туршлагаа хуваалцах боломж бүрдүүлсэн үүсгэн байгуулагчид чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Би одоогоор Upwork платформ дээр ажиллаж эхлэх гэж байгаа бөгөөд Tax Identification Number хэсэгт яг ямар дугаар оруулах ёстойгоо сайн мэдэхгүй байна.
Хэрэв энэ маягтыг бөглөхгүй бол Upwork-оос орлогоо гаргаж авах боломжгүй мөн Upwork ирээдүйн орлогоос 30% хүртэлх татварыг суутгаж, АНУ-ын Татварын албанд (IRS) илгээх үүрэгтэй юм байна.
Энэ талаар туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч, тодорхой мэдээлэл авахыг хүсэж байна.
Тусалж зөвлөнө гэж найдаж байна.
Баярлалаа!