Ямар технологи судалвал илүү эрэлттэй вэ?

Сайн байна уу? Сүүлийн үед ямар программчлалын хэл, технологи эзэмшвэл онлайнаар ажил хийхэд илүү эрэлттэй байх вэ? Ер нь ямар ур чадвараа хөгжүүлэх тал дээр зөвлөгөө өгөөч

1 Like

Сайн байна уу,
Скрипт хэлнүүд: Javascript, PHP, Python эрчийг авч байгаа. Яг онлайнаар хийх ажлын олдоц сайтай гэвэл Javascript framework -үүдийг сурвал зүгээр (React, Angular, Vue).

Хөгжүүлэх шаардлагатай ур чадвар гэвэл:

  • Асуудал шийдвэрлэх (problem solving) - Алгоритмын бодлого бодох, өөрийн гэсэн төсөл хийх гэх мэтээр
  • Хамтран ажиллах - Хүмүүстэй эвсэг, бүтээлчээр нийлж юм хийх
  • Хэл, хэл, бас дахин хэл
  • Суралцах - тасралтгүй суралцах, юм сурж таашаал авдаг болох

:grin:

10 Likes

Flutter ер нь хэр ирээдүтэй вэ? Би Flutter оролдож байгаа юм.

Flutter ирээдүй байгаа вэб хийдэг болсон хамгийн гол нь Google байгаа ард нь миний бодол

Шинээр эхэлж байгаа хүмүүс бол эргэлзэх зүйлгүй жаваскрипт сурах хэрэгтэй. Нэг хэл, нэг технологи сайн эзэмшээд юм хийж чаддаг болчихсон байхад дараа дараагийн технологио сурахад амархан болчихно. Сурахад суралцчихна.

https://sive.rs/learn-js энийг уншаад үзээрэй. JS-г яг судлаад сурах хэрэгтэй.

Намайг анх сурч байхад JS зүгээр HTML дээр эффект оруулахад л хэрэглэгддэг ихэнхи хүмүүс нээх тоодгүй, судлалгүй шууд ашиглаад явчихдаг байсан. jQuery-ийн плагин угсраал явчихдаг байлаа :slight_smile:

Юу сурах уу яах уу ийхүү гэж цагаа алдаад дэмий шүү. Амжилт!

12 Likes

Гоё сайт оллоо.

https://roadmap.sh/ backend, devops, frontend 3-н нэгийг сонгоод судлаад явчихад алзахгүй шинжтэй.

7 Likes
  • Script хэл :+1: тэр дундаа JavaScript. (Node.js -> зөндөө frameworks…)
  • 1 хэлийг сурсан байхад дараачийнх бол амархан. (хүн угаасаа example-с харьцуулж юмыг ойлгохдоо сайн. Толгой дотор нь зураглал нь байдаг учир…)
  • Flutter (Google backed, iOS + Android, Web&Desktop) зогсохгүй яваад байвал хүчийг авах байх. Туршиж үзсэн. Юу ч мэдэхгүй хүнд бол арай дэмий байх.
  • Soft-skill : талдаа харилцах, хамтарч ажиллах, дасан зохицох гэх мэт зүйлсийг ЗААВАЛ сурах хэрэгтэй
7 Likes

Hi, computer software edrees hol mergejiltei humuust zuvluguu uguuch pls.

Яг ямар зорилготой байгаагаас чинь, одоо юугаар мэргэшсэн вэ гэдгээс чинь л шалтгаална даа :slight_smile:

Ерөнхийдөө бол хэлээ сайн сураад, бас бие даан суралцах арга барилтай болчихсон байхад…

Hi, Odoogoor office ajil hdeg. Ug n bol gaigui international company-uudad 1 1 jil ajillasan. Ghdee hudulmuriin huls maani amidralaa saijruulahad hureltsehgui blohoor ih hetsuu sanagdah yum. Google data analytics professional certificate gh metiin certificate 6 sar suugaad avbal Gadaadiin company-uudad entry level remote job oldoh bol uu? Ene talaar yu gj bodoj bn. Math, Statistics, Computer edreer baklavr tugsuugui blohoor hud bol uu?

Оройн мэнд @Zhargalism,

6 сар суугаад их юм сурвал гадаадад ажилласан ч, ажиллаагүй ч их хэрэг болох байх аа.

Шууд entry level ажилд ороход хэцүү дээ. Эхлээд freelancing хийж туршлага хуримтлуулвал зүгээр.

Тэгэхээр юүн түрүүнд freelancing сайтууд руу ороод яг data analytics чиглэлээр хүмүүс ямар ажил их хийлгэж байгааг (эсвэл ямар ажлууд дээр өрсөлдөөн бага байгааг) харчихвал их зүгээр. Ингэж яг “мөнгө хийж болох” (marketable) ур чадвараа тодорхой болгоод, тэр чиглэлээрээ шууд сураад эхэлвэл хамаагүй дээр шүү :slight_smile:

4 Likes

Сайн байна уу? Анхнаас нь Java суръя гэвэл хаанаас эхлэх вэ? Зөвлөгөө өгөх багш байна уу? Баярлалаа.

Сайн байна уу? энэ чиглэлийг огт мэдэхгүй ч сурах сонирхол маш их байна. Хаанаас эхлэх нь зөв бэ? Эх сурвалж, ном ч юм уу байгаа юу? Ямар үзүүлэлттэй компьютер шаардагддаг вэ? Баярлалаа.

Кибер аюулгүй байдал чиглэлээр сурдаг юм аа remote ажил хийе гэвэл ямар2 ур чадвар шаардлагатай бол code бичиж сурах хэрэгтэй болвуу?

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Bsmile

Яг эхлэх гэж байгаа бол Харвардын CS50 гээд үнэ төлбөргүй, маш сайн онлайн сургалт байгаа. Энийг үзэж эхэлвэл маш хэрэгтэй :+1:

Компьютерийн хувьд 8GB RAM, дурын хэмжээтэй SSD -тэй байхад л болоод явчихна. Бас IPS дэлгэцтэй байвал зүгээр :slight_smile:

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Ethical.hacker

Яг вэб программистуудтай харьцуулахад ажлын олдоц бага, олдсон ч ороход арай л хэцүү байж магадгүй (миний таамаглал). Харин одоо сурч байгаа чиглэл дээрээ дөрөөлөөд AWS, Google Cloud гэх мэт дээр мэргэшээд явбал өрсөлдөх чадвар чинь хамаагүй өснө шүү :slight_smile:

Batkhishig-jeefo Dansranjav | Facebook энэ залуутай холбогдоорой. JS дээр анхан шатнаас нь computer science заадаг.