Миний хувьд PROS
- Цагийн уяан хатан байдал.
- Ажилаа хугацаандаа л амжуулж байвал зарим өдөр юуч хийхгүй зугаалсан байсан ч асуудалгүй.
- Өөрийн хүссэн орчиноо бүрдүүлж ажилаа хийж болно.
CONS:
- Office д ажилвал илүү суралцах асуух боломж их?
- Гэртээ байхаар сатаарах зүйл олон назгайрах гээд байдаг.
- Ажилаа ажлын цагаар хийлгүй орой сууж хийх нь ихэсдэг оройтож унтдаг болдог.
та нар бодлоо хуваалцаарай
1 Like
Сайн уу Сонио,
(энд л юм бичилцэж таарах байж дээ )
Миний хувьд гэрээсээ ажиллахад давуу тал их бий. Хамгийн гол нь цаг хугацаа, мөнгө хэмнэнэ. Орчноо бүрдүүлээд нэг өрөө гаргаад түгжээд авчихвал сатаарах нь гайгүй.
Сул тал нь байнга ажиллахаар жаахан уйдаад, сэтгэл санаа тогтворгүй болдог талтай. Амралтын өдрөөр гадуур гарах, зарим өдөр кофе шопт сууж ажиллах зэргээр л аргалж байна даа.
1 Like
Давуу тал:
- Өөртэйгөө “ажиллаж” сурна
- Түгжрэхгүй, автобусанд чихэлдэхгүй
- Оффисын улс төржилтөөс хол
- Хуралд суухгүй
- Өөрийгөө дайчилж сурна
Сул тал:
- Хэлтсийнхэнтэйгээ юм яриад, мар мар гэж суух ч сайхан байдаг даа. Тиймэрхүү “бодит” харилцаа хааяа нэг үгүйлэгдэнэ
Миний хувьд 1.5 жил гэрээсээ ажиллаж байна. Одоо л яг жинхэнэ гоё ажиллаж сурах гээд байна шүү.
2 Likes
Сайн уу PDeegii харин энд л таарах байж хэхэ.
Сул тал дээр санал нэг байна. Ер нь ингээд харахад сэтгэл зүйгээ л зөв аваад явчвал гэрээсээ ажиллах нь давуу тал ихтэй юм байна.
2 Likes