Bayan
1
Сайн байна уу?
Монголоос гадаадын компанид гэрээт ажилтнаар ажиллахад татвараа яаж төлөх ёстой байдаг вэ? Invoice.оо явуулахдаа VAT дугаараа бичих хэрэгтэй гэх юм. Татварын тухай хууль дээр 50 сая.с дээш бол VAT дугаар өгнө гэсэн байна.
Мөн өөрийгөө аж ахуйн нэгжээр бүртгүүлэх ёстой болдог уу? Ер нь хуулийн зохицуулалт нь юу байдаг вэ?
Энэ талаар мэдэж байвал зөвлөгөө өгч туслаач. Чин сэтгэлээсээ баярлалаа.
3 Likes
Сайн байна уу, Манай онлайн нэгдэлд тавтай морил
“Хуулийн дагуу” бол ямар нэг байдлаар орлого олж байгаа тохиолдол бүхэнд хүн татвар төлөх ёстой (НӨАТ биш орлогын албан татвар). Хуучин ширээгээ зарсан бол 15% -ийг нь, малчин хүн малаа ченжид зарсан бол 15% -ийг нь, лангуу түрээслэж бараа зардаг бол зарсан бараа бүхнийхээ орлогоос 15% -ийг нь татварын албанд очоод өгөх хуультай. Гэхдээ би лав амьдралдаа тэгэж татвар төлж байгаа хүн үзсэнгүй, татварын алба нь ч татвараа тэгэж нэхэхийг үзсэнгүй.
Хэн ч татвараа нэхээгүй байхад үнэхээр төлөхийг хүсвэл дүүргийнхээ татварын албанд очиж хувиараа татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Тэгээд цалин бүрээсээ хувь тооцоод шилжүүлээд явах байх (хэдэн жилийн өмнө бол цэнхэр дэвтэр дээр бичүүлдэг байсан) . Төлсөн татвараар чинь хөдөө нэг газар “Андлалын Өргөө” маягийн юм босгоно гээд үзэхэд бас илүүдэхгүй.
Дээр нь нэмээд яаж гэрээтээр ажилладаг болсон тухайгаа шинэ пост оруулвал хүмүүст их хэрэг болно шүү, баярлалаа.
7 Likes
Bayan
3
Баярлалаа Золбаяр!
Би даргатайгаа ярьж байгаад эхний ээлжинд “томилолт”-р Монголд ирээд байна. Удахгүй хүнийн нөөцтэй ярьж албан ёсоор бүтсний дараа нь өөрийнхөө туршлагыг энд бичье.
НӨАТ.н тухай асуусан учир нь манай компани тодорхой хэмжээнээс илүү орлого олсон гэрээт ажилчдаас заавал НӨАТ.н дугаартай төлбөрийн нэхэмжлэл явуулахыг шаарддаг юм. (Германд бол жилийн 20к.с дээш орлоготой бол гэх мэт…)
Би татварын газарлуу утасдаж асуусан боловч хуулиа унш гэсэн хариу өгсөн. Хууль уншихаар эхлээд 50 сая төгрөг олж байж дараа нь бүртгүүлж болно гэх юм. (НӨАТ.н хууль). Тэр нь миний ажлын газраас тавигдаж байгаа шаардлагаас зөрөөд байх юм аа.
За юутай ч чамд баярлалаа. Нээрээ л татвар төлөөд тэр нь Андын Өргөө болж дуусаад байвал хэцүү юм даа.
4 Likes
Хэдэн жилийн өмнө яг энэ талаар судалж байгаад Buffer.com -н нэг постыг уншиж байсан. Сонирхоод үзээрэй.
3 Likes