Монголд татвараа хэрхэн төлөх вэ?

Сайн байна уу, Манай онлайн нэгдэлд тавтай морил :smiley:

“Хуулийн дагуу” бол ямар нэг байдлаар орлого олж байгаа тохиолдол бүхэнд хүн татвар төлөх ёстой (НӨАТ биш орлогын албан татвар). Хуучин ширээгээ зарсан бол 15% -ийг нь, малчин хүн малаа ченжид зарсан бол 15% -ийг нь, лангуу түрээслэж бараа зардаг бол зарсан бараа бүхнийхээ орлогоос 15% -ийг нь татварын албанд очоод өгөх хуультай. Гэхдээ би лав амьдралдаа тэгэж татвар төлж байгаа хүн үзсэнгүй, татварын алба нь ч татвараа тэгэж нэхэхийг үзсэнгүй.

Хэн ч татвараа нэхээгүй байхад үнэхээр төлөхийг хүсвэл дүүргийнхээ татварын албанд очиж хувиараа татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Тэгээд цалин бүрээсээ хувь тооцоод шилжүүлээд явах байх (хэдэн жилийн өмнө бол цэнхэр дэвтэр дээр бичүүлдэг байсан) :nerd_face:. Төлсөн татвараар чинь хөдөө нэг газар “Андлалын Өргөө” маягийн юм босгоно гээд үзэхэд бас илүүдэхгүй.

Дээр нь нэмээд яаж гэрээтээр ажилладаг болсон тухайгаа шинэ пост оруулвал хүмүүст их хэрэг болно шүү, баярлалаа.

7 Likes