Анхбаяр - Программист, Хөгжүүлэгч

  1. Сайн байна уу?
    Намайг Н.Анхбаяр гэдэг одоо 20настай 2007онд 1р ангид элсэн орж 2015онд 9р ангийг төгсөн 2015онд коллежид элсэн орж Гагнуурчин мэргэжилээр 2018 онд төгссөн. 2018 оны эхээр төгсөөд Оюу толгойн гүйцэтгэгч компанид 3сар ажиллаж удалгүй уурхайд мэргэжлээрээ ажилласан. Уг 2018онд ажилтан бэлтгэх сургалтаар 2020он хүртэл бүтэн цагаар 09:00-18:00 зөвхөн програмчлалын хэлийг үзсэн(Java, mySQL). Одоогоор анхны төслөө хийж байгаа(Oracle дээр).

  2. Одоогоор төсөл дээр ажиллахад анзаарагдаж байгаа. Хотын нэг захаас нөгөө захруу явах гэж маш их цаг зарцуулдаг. Гэр хороололд амьдардаг болохоор 2-3 удаа дамжин сууж ажилдаа явдаг. Дээрээс нь цалин гэж байхгүй шахуу хаанаа ч хүрэлцэдгүй дээрээс нь аав ээжээсээ тусдаа амьдардаг болохоор амьдрал хэцүү.

1 Like

За уучлаарай, чиний бичсэн чинь хэт эрхлэнгүй эсвэл жаахан өрөвдөлтэй санагдлаа, хатуужилтай бай, хийж байгаа юмаа чанартай хий. Нэг захаас нөгөө зах руу явах, хоёр гурав дамжих бол байдаг л нэг зүйл, яахав цагаа дэмий үрж байна гэсэн үүднээс бичсэн бол тэр хугацаандаа өөртөө хэрэгтэй подкаст сонс, хэлээ сайжруулах English listening хийсэн ч болно, би ч цагтаа яармагаас КТМС руу 2 цаг гаруй явдаг оюутан байсан, автобусанд Англи хэлний шинэ үгээ цээжилээд сайхан л явдаг байлаа. Гол нь хандлага шт.

Өөрөөсөө асуугаад үз дээ,

Чи өөрөө яагаад цалингүй шахуу ажлаад байгаа билээ?
20-той гэдэг аав ээжтэйгээ хамт эсвэл ойр байх ёстой гэсэн үг биш, эрт биеэ дааж, эрт асуудлуудаа шийдэж сурвал чамд л сайн. Тэгхээр энийгээ асуудал гэж бүү бод.
Тэр хоёр гурав дамжиж суугаад байгаа хугацаандаа Англи хэлний хичээл сонсоод үзвэл ямар уу?

3 Likes

Хичээл подкаст сонсонх ч яахав болох л байх гэхдээ түгжрэлд хэтэрхий их цаг үрээд ардаа бас тусдаа амьдралтай болохоор л гэртээ цаг заваа гаргаж чаддгүй л гэдэг үүднээс бичсэн юмаа.

Цалингүй шахуу ажиллаж байгаа шалтгаан гэвэл нэг байгууллагын сургалтанд сууж программист гэдэг мэргэжилийг мэдэж авсан юмаа. Тэр газартаа гэрээтэй. Гэрээ дуусахыг л хүлээж байна даа.

Харин хэлээ сайжруулах listening сонс гэсэнд баярлалаа.

Манай онлайн нэгдэлд тавтай морил @anhaa040432 :slight_smile:

Хэдийгээр цалин гэж бараг байхгүй шахуу ч гэсэн одоогийн хийж байгаа гэрээт ажлаасаа аль болох их зүйлсийг сурч авахыг хичээгээрэй. Анх гэрээт, эсвэл туршилтын ажилтнаар ороход ер нь тийм байдаг шүү. Гэхдээ ажлын талбар дээр бараг дахиад нэг сургуульд сурсантай дүйцэхүйц хэмжээний мэдлэг, туршлага хуримтлуулдаг болохоор бас зүгээр. Дараа өөр ажилд ороход ч нэмэртэй.

Миний хувьд өгөх зөвлөгөө гэвэл:

  • Түгжрэлд явах цагаа өөртөө ашигтайгаар эргүүлэх хэрэгтэй. Англиар аудио номнууд татаж аваад сонсоод бай. Маш сайн нөлөөтэй шүү.

  • Одоо ажиллаж байгаа төсөлдөө бүх хүчээ дайчлаад үз (цалин бага ч гэсэн хамаагүй). Хий гэсэн даалгавруудыг нь хийгээд л дуусгах биш, өөрөө санаачлага гаргаад, өөриймсөг маягаар хараад үз. Төслөө хаяж, мурьж л болохгүй шүү. Ирээдүйд гэрээсээ гадаадад ажиллах жинхэнэ суурь чинь ийм төслүүд дээр ажиллаж байж л тавигдана.

4 Likes

Ийм боломж байдаг бол хуваалцаж болох уу? Хэн үгүй сурмаар л байна.