Программист болж чадах болов уу?

Сайн байна уу? Юуны өмнө үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна.

Нас ахих тусам эрсдэл даах чадвар багасдаг гэдэг үнэн бололтой. Өмнө бол юм юм хийж үзээд л… Хичээлээ ч олигтой хийлгүй байж байгаад их сургуулиа төгсчихсөн. Одоо 25тай юм аа. Программист болно гэвэл хэр их хугацааг яг төвлөрөөд суувал зарцуулах бол? Яг ямар сэдэв бариж аваад эхэлвэл зүгээр бол оо? Юмыг их л хурдан мартчихаад байх юм. Та юу гэж зөвлөх вэ? Сургуульд сурна гэхээр их л хугацаа алдах юм шиг санагдаад байх юм. Дипломгүй болохоор дадлагжих ч газар олдохгүй болчих болов уу?

2 оос 3жил болох байхдаа давгүй цаг зарцуулаад сурвал.
Англи хэлдээ сайн бол
Freecodecamp youtbe суваг аас HTML CSS JS гээд дарааллаар үзээд цаашаа backend frontend болхоо төлөвлөсөн нь дээр байх
Монголоор үзье гэвэл 1234.mn үзээрэй сайн заадаг.

Баярлалаа, freecodecamp дээр ажиллаж байгаа. Анзаараад байхад ерөөсөө тогтоохгүй, заримдаа юу хийгээд өнгөрчихө ч гэж бодтол мартах юм. Зүгээр л бичээд хийгээд байсан дээр үү? Эсвэл ямар нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юу?

Анхаарах хэрэгтэй HTML CSS түрүүлж сурснан дээр анхан шатны хичээлээ сайн ойлговол цаашаагаа үзхэд амар
Англи хэл мат логик сэтгэлгээ байхад л уулн болно.
Анхандаа хүмүүс бас үзэж байгаа юмаа ойлгодоггүй.
Би гэхэд эхний 6 сар маш муу бсн.
Бичлэг дуурайхгүй бодлого эдр бодоод үзвэл зүгээр байх өөрийгөө их хүчлээд байж бас болохгүй яг төвлөрж сургалтаа үзэж байгаараа.

Баярлалаа, логик сэтгэлгээ хөгжүүлэх, бодлого бодох тал зөвлөмж өгч болох уу? Логик талын чадвараа хэрхэн хөгжүүлдэг вэ?

Youtubes programming logic tutorial basic ch ymu
yrn soniuch zantai bhd l bolnodoo
ooroo oroldood code oo zasah geh metchilen

1 Like

Сайн байна уу @ToKo

@KhashErdene -ийн зөвлөсөн хичээлүүдийг үзээд өөрийн гэсэн нэг “юм” хийчихвэл энд тэнд ажилд ороход тустай. Түүнийгээ бариад жижиг, дунд хэмжээний, удирдлага сайтай програм хангамжийн компанид орж ажиллаж үзвэл их туршлага хуримтлуулна шүү. Гэхдээ яг өөрөө дур сонирхолтой байж л явна даа :slight_smile: