Надаа зөвөлгөө өгөөч

Сайн бнуу. Би одоо 30 хүрч бгаа ма багаасаа IT ийн ажил хийхийг хүсдэг байлаа даан ч болоогүй өөр мэрэнжилээр суралцаж өдий хүртэл ажилсан. Одоо өөрийхөө сонирхолын дагуу ажилмаар санагдаад байдаг болчлоо дургуйд хүчгүй гэгчээр энэ ажилласаа залхаж бна ххэ. Одоо дахиад суралцана гэвэл оройтдог болуу? Хувиара бие дааж сурана гэхээр өөртөө итгэлгүй бна богино хугацаанд анхан шатнаас нь заадаг газар гэж байдаг болуу? Аль эсгүй бол бүүр Их сургуульд нь шалгалт өгөөд орох нь зөв үү? Зөвөлгөө өгөөч баярлалаа

1 Like

Англи хэлдээ сайн бол оройтоогүй ээ англи хэлгүй бол харин түрүүлээд хэлээ үзсэн л дээр бх

2 Likes

ямар ч асуудал байхгүй. 1234.мн-ээс HTML CSS, => JS => React Node.js Next.js гээд л үзээд явчих бас Git, sql нтр хувиараа судлаж болно. w3scool.com гээд сайтаас анхан шатны мэдлэг олж авах боломжтой. Дээрх бүгд нь веб суурьтай програмчлал. Гэхдээ 1234.mn дээр AI чиглэлээр python сургалт байдаг юм байна лээ. Нетээс хэлтэй бол udemy-гаас хичээл авч судлаж болно. Өөрийн сонирхсон чиглэлээ тодорхойлоод түүнийхээ roadmap гээд хайгаад тэрүүгээрээ суралцаад явах хэрэгтэй. Жишээ нь front-end roadmap г.м. Сурах хүсэл эрмэлзэлтэй бол ядаад байх юмгүй. Та маш хурдан сурч чадах байх гэхэд бүрэн итгэлтэй байна. За тэгээд удахгүй хамтрагч болно гэж итгэж байна шүү. :wink:

2 Likes

Сайн байна уу, @Dulguun1

30 бол цэл залуу нас шүү дээ :slight_smile:

Одоо дахиад л дээд сургуульд сурна гэхээр жаахан уйтгартай байж магадгүй (бас цаг алдана). Тиймээс Amjilt, Nest, Ehlel энэ тэр гээд сургалт явуулдаг газрууд байдаг. Сонирхоод үзвэл ямар вэ? Эхний ээлжинд Монголоороо ерөнхий ойлголтыг нь авчихвал ер нь зүгээр. Тэгээд ямар нэг Монгол компанид наана нь ажлаад үзвэл бүүр ч зүгээр - богино хугацаанд маш их туршлага хуримтлуулна.

Тэгэхээр миний хувьд өгөх зөвлөгөө гэвэл:

  1. Сайн судалж байгаад сургалтын төвд явах
  2. Төгсөөд ямар нэг компанид программистаар ажиллаж үзэх
  3. Энэ зуур хэлээ маш сайн үзэх, хэрэглэх
  4. Freelancing ажлууд хайж эхлэх

Энэ 4 алхмыг дор хаяж 3 → 4 жил хийнэ гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй байхад гэмгүй :sweat_smile:

Амжилт!

1 Like

Тийм англи хэл сайн мэдэхгүй бол 1234.мн хамгийн зүгээр нь юм шиг байна лээ, харин англи сайн мэддэг бол udemy л зүгээр 1 курс хичээл 9-12 доллар гээд байс хийгээд хямдраад байдаг юм байна лээ шүү.