Имэйлийн үйлчилгээ үзүүлэгчээ сольсон талаар

Товчхондоо Sendgrid -ээс Mailgun руу шилжлээ. Шалтгаан нь энгийн: МӨНГӨ! :sweat_smile:

Хэдэн 7 хоногийн өмнө миний ӨГЛӨӨ төсөлд өгсөн ярилцлага “хурган” viral болсны улмаас gerelt.gereesee.com -ийн маань хандалт огцом хэдэн зуу дахин нэмэгдэж, ашиглаж байсан “үнэгүй” имэйл үйлчилгээний багц маань улайсан юм. Тухайн үедээ шууд төлбөрийг нь төлөөд багцаа ахиулчихсан.

image

Даанч манайх ид ачаалалтай үедээ ч өдрийн 2,000 имэйлээс нэг их хэтрэхгүй байсан тул сарын 40,000 имэйл үйлчилгээг $14.95 -аар авах нь утгагүй санагдаад (Санхүүгийн зөвлөгөө: Би ч сарын 14 долларт хотойхгүй л дээ. Гэхдээ “дэмий” юмсын зардлыг тухай бүрт нь танаж байхгүй бол мөнгө хураана гэж байхгүй шүү) өнөөдөр Mailgrun руу шилжүүллээ:

image

Энд эхний 3 сар үнэгүй (сард 5,000 имэйл). Дараа нь $0.80 / 1000 emails болох тул хамаагүй дээр юм.

Бүртгэлийн имэйлүүд, тойм имэйлүүд дээр ямар нэг асуудал гарахгүй гэж найдаж байна :slight_smile:

1 Like