Сайн байна уу Намайг Дариа гэдэг. ШУТИС-ийг Мэдээллийн Технологиор төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж, амьдрах эсэхээ шийдэлгүй явсаар саяхан шийдвэр гаргаж Японы жижиг компанид хөгжүүлэгчээр ороод хэдхэн хонож байна. Нэгэнт шийдвэрээ гаргасан тул чадварлаг сайн инженер болох зорилготой байгаа. Энэ компанидаа 2-3 жил тогтвортой ажиллаад, ажиллаж байх хугацаандаа шаардлагатай чадваруудаа эзэмшиж бага багаар freelancing хийж байгаад нэг мөр remote-өөр ажилладаг болоод нутаг буцах бодолтой байна.
Remote-өөр ажиллах шалтгаан: Гадаадад ирээд хамгийн их мэдэрсэн зүйл бол гэр бүл, найз нөхөд, эх орны үнэ цэнэ байсан. Тиймээс байх дуртай газраа хайртай хүмүүстэйгээ байх эрх чөлөө мөн санхүү эрх чөлөөнд хүрэх хүсэлтэй байна.
Сурах юм зөндөө их байгаа ч яг хаанаас гэдгээ сайн мэдэхгүй байна аа хэхэ. Тиймээс намайг чиглүүлж өгөөч гэж хүсмээр байна аа БАЯРЛАЛАА
1 Like
Сайн байна уу, Манай онлайн нэгдэлд тавтай морил
Юун түрүүн одоо ажиллаж байгаа компанидаа “зүрх сэтгэлээ” зориулах хэрэгтэй. Тэгэх зуур сурч болох бүхнийг нь сурч авах хэрэгтэй. Идэвх, санаачилгатай байх хэрэгтэй.
Манайхан ихэвчлэн одоо хийж байгаа ажлаа давуулж харах гээд байдаг (Ажлаа цалгардуулж хувийнхаа юмыг хийх гэх мэтээр)
Хэдэн асуулт:
- Ажлын харилцаагаа Японоор явуулдаг уу? Англиар уу?
- Ажлын ачаалал хэр байна вэ?
- Монголд хэр удаан ажиллаж байсан вэ?
3 Likes
Үнэтэй зөвлөгөөнд баярлалаа.
- Ажил дээрээ Японоор ярьдаг байгаа.
- Ажлын ачаалал харьцангуй гайгүй. (Одоохондоо шинэков болохоор тэгж санагдаж байж магадгүй)
- Монголд ажиллаж байсан туршлага байхгүй ээ хэхэ
Одоо тэгвэл ингэж эхлэх хэрэгтэй байх аа:
- Ажлаа маш сайн хийж сурах
- Юманд сэтгэл гаргах дадалтай болох (оромдох, нүд хуурах, ажил хийсэн болж бусдад харагдах гэх мэт манайханд түгээмэл ажиглагддаг дадал зуршлын эсрэг нь гэсэн үг) → The Power of Habit -г уншиж эхэлвэл зүгээр
- Сурахад суралцах (meta-learning) → Learning How to Learn гээд дэлхийн хамгийн алдартай онлайн сургалтанд сууж эхэлвэл зүгээр (одооноос өдөр бүхэн тасралтгүй суралцах учир эхний ээлжинд “сүхээ ирлэх” хэрэгтэй.)
4 Likes
Зөвлөгөөг хүлээн авлаа. Баярлалаа Явц дунд асуух зүйл гарвал эргээд холбогдоно оо.
1 Like