Мөнх-Итгэл - Програм Хангамж

Бүгдээрээ Сайна уу?.
Намайг Мөнх-Итгэл гэдэг 28 настай Дарханы ШУТИС-д CS-ээр төгсөөд Хотод 2 жил 7 сар Software Programmer хийгээд Дарханд буцан суурьшсан байгаа. Саяхан Хотод нэг компанид Remote-р ажилд орсон байгаа. USA явна хэмээн бодож Англи хэлээ бэлдэж байгаа боловч Монголдоо $-р цалинжаад ажилвал эх орон шиг минь тухтай газар манай гэр бүлийн хувьд үгүй билээ.

2 Likes

Сайн байна уу? Манай онлайн нэгдэлд тавтай морил @Munkh-Itgel :slight_smile:

Одоо remote -оор ажиллаж байгаа компанидаа маш сайн ажиллах хэрэгтэй шүү - тэгэж байж гадаадад ажиллах хэмжээний туршлага хуримтлуулна. Санаачлагатай, өөриймсөг хандаж ажиллах хэрэгтэй - Миний хүмүүст өгөх хамгийн дуртай зөвлөгөө :grinning:

Өдөр бүр бага багаар ур чадвараа ахиулах хэрэгтэй - англиар бичих, харилцах; эрэлт ихтэй ч өрсөлдөөн багатай ямар нэг технологийг өдөр бүр нухаж эхлэх хэрэгтэй. Ингэхдээ өдөр тутмын зуршлын хүснэгт ашиглаарай.

Өдөр тутмын зуршлын хүснэгтийг ашиглаад 4 хонож байна бага багаар өөрийнхөө хэв маягийг олоод явна гэж найдаж байгаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Laravel, Mysql, Nodejs, Angular, React, C#, ASP.NET MVC, C++ гэх мэтчилэн их олон төрлийн хэлээр бичиж яг нэг юмандаа сайн суралцаж чадалгүй өнгөрчихжээ. Одоо бас энэ ажилд Ruby on Rails дээр бичиж байгаа. Уул нь анх ажил хайхдаа MEARN stack гэж хайсан боловч одоо ажиллаж буй төсөл нь Ruby дээр яваад байгаан. Тийм болхоор одоо хийж байгаа төслөө дуусгаад ажлаасаа гарч Англи хэл болон MEARN stack-аа эзэмших тал дээрээ анхаары гэж бодож байна. Дээрээс нь Leetcode дээр бодлого бодож Problem Solve чадвараа ахиулы гэж бодож байгаа. Гархаар болсон ч төслөө дуустал өдөр бүр эрч хүчтэй ажиллах болно.

1 Like

Ruby on Rails ч гайхамшигтай шүү дээ. Жишээ нь бидний ашиглаж байгаа платформ Ruby on Rails + Ember.js дээр бичигдсэн. Ер нь архагууд ам сайтай байдаг л Stack даа. Ер нь MERN -ээ бодоход ч илүү боломжийг чамд олгож магадгүй :sweat_smile:

Гэхдээ freelancer боллоо гэж бодоход захиалагч тал чамайг яг ямар stack дээр программаа бичиж байгааг нэг их сонирхдоггүй. Гол нь өгсөн шаардлагыг бүрэн дүүрэн хангасан системийг л чи хийж чадаж байх хэрэгтэй.

Бас асуудал шийдвэрлэх чадвар дээрээ нэмээд програм угсралтын номнууд уншиж үзвэл зүгээр. Code Complete, Clean Code гэх мэт.

Амжилт!

4 Likes