Маралмаа-Ахлах ангийн сурагч

Сайн уу! Намайг Маралмаа гэдэг. Одоо 11-р ангид орноо. Миний зорилго гэвэл америкийн топ их дээд сургуулиудад сурах. Мэдээж хэрэг тэр хүртэл хийх ёстой зүйлсээ төлөвлөөд шат дараалалтайгаар гаргаад ирсэн. Энэ 11-р ангидаа Sat, toefl гэх шалгалтуудаа өгөхийн тулд одооноос маш их хичээх хэрэгтэй болж байгаа. Гэхдээ гэр бүлийн маань нөхцөл байдал(орлогын эх үүсвэр) маань тиймхэн байгаа болохоор өөрөө ажил олохоос өөр аргагүй болсон(шалгалтынхаа мөнгийг олохын тулд) гэхдээ одоогын байдалд цагын ажил ч болтугай олдохгүй байгаа тул энд пост оруулахаар шийдлээ:)
Ямар нэг зөвлөх зүйл байвал заавал хэлээрэй:)))))

2 Likes

Мөнгө олохын тулд цаг зарцуулах хэрэгтэй, гайгүй сургуулийн тэтгэлэг олохын тулд бас л цаг зарцуулах хэрэгтэй.

Тэтгэлэг олход бас нийгмийн идэвхтэй байх нь чухал болхоор цалин өгдөггүй сайн дурын ажил хийнэ гээд сурагч насандаа амжуулах юм чамд их байх нь.

FB хуудас хөтлөх, мэргэжил шаардахгүй зуны эсвэл цагийн ажил хийж өдрийн хоол, онлайн курсын мөнгө олохоос хэтрэхгүй.

Тэгэхээр сурахад цагаа зарцуулж, туршлагатай болхын тулд ажиллах нь зөв байхаа.

2 Likes

Үнэхээр их баярлалаа🤗

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Maralmaa1 :slight_smile:

Маш сайн байна! Чи одооноос ингэж хичээж байгаа бол санасан бүхэн чинь биелэх өдөр ирэх нь дамжиггүй :+1:

Уг нь сая нэг хэсэг сонгуулийн ажлуудын пост ФБ -ээр явж харагдаад байсан (21 хоногийн 700к гээд). Тэрнээс хоцорчихсон уу? Хоцорсон нь ч болсон байж магадгүй. Худал мэдээлэл түгээж мөнгө олох ч нэг их олигтой эд биш байх :sweat_smile:

FB Instant Articles -ийг судлаад үзвэл яадаг бол? Шалгалтууддаа бэлдэнгээ Англиас сонирхолтой мэдээлэл орчуулж тавиад мөнгө олж болно. Гол нь сайн судлах, бас хүмүүсийн анхаарлыг татах мэдээлэл олох хэрэгтэй.

Бас Монголын зарим сайтууд ч гэсэн мэр сэр орчуулагчийн ажлын зар оруулсан байдаг шүү.

Одоо ямар нэг чиглэлээр мэргэшээгүй байгаа болохоор чинь өөр юм сайн зөвлөж чадахгүй юм байна :nerd_face:

1 Like

Маш их баярлалаа🤗
Хичээх болноо🤓

1 Like