Сайн дурын ажил хийж хэлээ сайжруулангаа $350 -ийн бэлэг авах уу?

Манайхны нэмсэн орчуулгуудыг харлаа. Маш тааруу орчуулж байна аа :sweat_smile:

Орчуулгын чадвараа сайжруулахаас гадна ч хэд хэдэн анхаарах зүйлс байна:

1. Тусгай тэмдэгтүүдийг яв цав бичих

Яг байгаагаар нь бичих хэрэгтэй (!, ?, .)
image
Ингээд анхаарлын тэмдгийг цэг болгож болохгүй

2. Том, жижиг үсгүүдийг сайн анхаарч, яг байгаагаар нь бичих

Жишээ нь ингэж орчуулж болохгүй:


Үүнийг “Аюулгүй Байдлын Тохиргоо” гэж орчуулвал болж байна (заримдаа олон тооны нэрсийг шууд ганц тоогоор орчуулчихад зүгээр байдаг. Монголоор “тохиргоо” гэдгийг хараад дотроо олон тохиргоонууд байгаа гэдэг нь цаагуураа тодорхой.)

Бас WordPress гэдэг үгийг яг байгаагаар нь бичнэ. Түүнээс биш Word press, Wordpress, wordpress гэх зэргээр бичиж болохгүй!

3. Placeholder (солигдох нэршил) -үүдийг яв цав бичих

Бүрэн бичээгүй жишээ:


Энд “%(themeName)s” гэж бичих байсныг “%(themeName)” гэж “s” -гүй бичсний улмаас алдаа заасан байна.

4. Тогтсон тайлбар үгсийг (glossary) ашиглах

Ашиглаагүй жишээ :
image

Доогуураа тасархай зураастай үг дээр маусаа аваачвал ингээд тайлбар нь харагдана. Энэ нэршлийг ашиглах ёстой.

Утгын алдаатай, нэмээд дээрх шаардлагуудыг хангаагүй орчуулгуудыг буцаасан болохоор дахин нэг хараад явуулцгаагаарай. Бас ойлгомжгүй орчуулга гарвал WordPress.com орчуулагчид пост дээр бусдаасаа зөвлөгөө авч (бусдад зөвлөгөө өгч) болно шүү :slight_smile:

@Maralmaa1
@zaya_972

sukimongolia8421
dorjoo712
mondroids
galaagalaa9024127
dorjoo712
namgum
nemuuka9799
gegeen1

5 Likes