Надад чиглүүлэгч зайлшгүй хэрэгтэй байна

Хувиараа хэвлэлийн компани байгуулж бизнес эрхэлдэг. 4 маамаатай одонтой ээж байна өө. Хэвлэлийн дизайнер мэргэжилтэй. Онлайн орчинд чөлөөтэй ажилладаг орос, англи хэлтэй. Гэсэн ч гадагшаа ажиллаж чадахгүй байна. Надад чиглүүлэгч зайлшгүй хэрэгтэй байна.
Надад тулах цэг өгвөл дэлхийг өргөж чадна гэдэг шиг жоохон л чиглүүлчихвэл яг болох гээд л байна. Багшаа Shifu надад тулах цэг өгөөч…

1 Like

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Gegeen1128 :slight_smile:

Гадагшаа ажиллах ямар оролдлогууд хийсэн бэ?

domain авч вэб хуудас нээсэн, google ads холбосон, бүх сошиал медиад account нээсэн. Одоо цаашид яах вэ?

Вэб хуудас нээсэн гэхээр portfolio -оо хийсэн гэсэн үг үү?

Шууд freelancing -ийн сайтууд дээрээс (upwork, гэх мэт) ажил авах гээд үзэх хэрэгтэй. Хамгийн анхны ажлаа олоод, амжилттай хийчихвэл ч цаашаагаа асуудалгүй болох байх аа :+1:

Binance дээр хийж байсан бүтээлүүдээ тавиад холбогдох хаягаа үлдээвэл бас зүгээр юм.

1 Like

Binance дээр хийсэн ажлаа оруулж болдог гэж огт мэдээгүй юм байна. Маш их баярлалаа.

1 Like

Binance gj jungaagiin crypto trading website deer uu?

Өө, Behance гэх гэж байгаад андуурчихжээ :sweat_smile:

Буруу ярьж зөв ойлгоно гээч нь болсон бололтой

1 Like