Хаанаас онлайн ажил олох вэ?

Ер нь бол “Remote Jobs” энэ тэр гээд Гүүглэдэхэд л үй түмэн ажлын зар гарч ирнэ. Гэхдээ яг өөрийнхөө ур чадвар, ажлын туршлагад таарсан ажлыг олоход бас л түвэгтэй. Оллоо гэхэд тухайн ажлын байрны шаардлагад яаж өөрийгөө бэлдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ.Тэр талаар өөр сэдэв дээр өгүүлэх учир энд зөвхөн ажлын байрны зар бүхий найдвартай эх сурвалжуудыг жагсаахаар шийдлээ. Та бүхэн бас өөрсдийнхөө мэддэгийг энд нэмүүлж болно шүү.

Найдвартай зайны ажлын зарууд:

  • remotive.io - Родольф гээд Buffer, Google энэ тэрд ажиллаж байсан залуугийн сайт. Жинхэнэ “гэрээсээ ажиллана” гээчийг мөнгө болгож байгаа залуу. 21 -р зууны залуус бид түүнээс үлгэр жишээ авбал зохилтой. Үе үе төлбөртэй, төлбөргүй вебинар (онлайн семинар) -ууд зохион байгуулдаг. Суугаад үзчихэд их зүгээр. Бас “Remotive Community” гээд Slack -ийн төлбөртэй сувагтай. Тэрэнд нь 100 гаруй доллар төлөөд орж болно. Гэрээсээ ажиллахыг үнэхээр серьёзный хүсэж байгаа бол орж үздэг л газар. Гэхдээ өмнө нь хүнд үзүүлж харуулах “юм” -тай болсон байвал зүгээр

  • StackOverflow Jobs - Манай программистуудын өдөр тутмын “анд” StackOverflow өөрийн гэсэн ажлын байрны зар оруулдаг, зуучилдаг системтэй. Гэхдээ ажлын байрууд нь цагийн бүсээр хязгаарлалт хийгээд байдаг болохоор жаахан түвэгтэй. Зөвхөн GMT-0 → GMT-3 -ын хооронд амьдардаг хүнийг ажилд авна гэх мэт. Гэхдээ тийм хязгаарлалтгүй ажлууд ч зөндөө. Өөрийн чинь “зэвсгийн эрдэм” л мэднэ гэсэн үг.

13 Likes
  • upwork
  • freelancer
  • toptal
    гэх мэт сайтууд байдаг. Өөрөө аль алийг нь ашиглаж байсан бэ?
    Харьцуулсан судалгаа байгаа болов уу?

Манай онлайн нэгдэлд тавтай морил @biligunb :smiley:

Яг энд бол зөвхөн бүтэн цагийн (fulltime) ажлууд бүхий сайтуудыг дурьдсан байгаа юм аа. Цагийн ажлын талаар энд бичсэн байгаа.

2 Likes

PayPal аас яааж монголруу мөнгө авах вэ

1 Like

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Batyxa

Нэг хүн ингэж бичсэн байналээ. Гэхдээ би яг ашиглаж үзээгүй. Үзээд алдахад гэмгүй байх:

Өөр арай төвөгтэй арга гэвэл Bitcoin худалдаж аваад trade.mn -ийн хэтэвч рүүгээ шилжүүлээд авч болно :slight_smile:

2 Likes

trade.mn ruu yaaj shiljuuleed avaad bgan bol

Ийм хаяг руугаа биткойн шилжүүлээд, ороод ирэхлээр нь ₮ -өөр зарна. Тэгээд шууд Монгол данс руу татаад авчихна. @Turuu

image

olson bitcoin oo web url iig ni xuulaad xayg xuulax deer ni xuulaad boloo ym bn tiimuuu xxe

yg ene bitcoiniig mungu bolgoj solij avdag xeseg linkiig ni taviad uguuch bayrllaaa xxe

  1. Bitcoin -оо өөрийнхөө trade.mn дэх хэтэвч рүү эхлээд шилжүүлэх хэрэгтэй
  2. Тэгээд тэр bitcoin -оороо арилжаанд оролцоно гэсэн үг
  3. Яг “сольж авна” гэж байхгүй :stuck_out_tongue: Төгрөгөөр биткойн авах гэж байгаа хүмүүст өөрийнхийгөө зарна гэсэн үг.

Ер нь бол зааврыг нь сайн үзэх хэрэгтэй байх шүү :slight_smile:

1 Like

Монголд Фрийлансерийн платформ нээгдсэн байна лээ шүү

2 Likes

монголд програмист залуучууд нэгдээд нэг ком байгуулах гэж байгаан.
гэрээгээр ажиллах ажил төсөл олдох боломж байдаг уу?

Манай онлайн нэгдэлд тавтай морил @stella,

“Сүлжээний үнэ цэнэ нь тухайн сүлжээн дэх оролцогчдын тооноос шууд хамаарна” гэх маягийн нэг “хууль” байдаг даа. Олон хүн, хамгийн гол нь ажил захиалагчид ороод ирвэл ч явна даа :mongolia:

Манай онлайн нэгдэлд тавтай морил @tseegii

Байлгүй яахав. Гол нь яг өөрсдийн гэсэн нэг “буланг” (niche) олж авах хэрэгтэй. Хэт ерөнхий (ecomm хөгжүүлэлт, байгууллагын захиалгаар програм хийх гэх мэт) ажлын зах зээл бол угаасаа “аймаар” өрсөлдөөнтэй байгаа.

Сайн байна уу. Хэрвээ онлайнаар зайнаас ажиллах хүсэлтэй ч ямар нэгэн IT талын мэдлэг байхгүй. Зүгээр л Microsoft office-с өөр мэдлэггүй, мөн англиар хагас дутуу л ойлгодог хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

англи хэл сур аа.
англи хэлтэй бол программ хангамж вэбийн талаар хичээлүүд нэт-д зөндөө байдаг юм байна лээ.
ямар нэг гадаад хэлгүй бол хэцүү дээ .
англиш-гүйн зовлонг биеэо мэдэрч яваа хүний зөвлөгөө.

Bitcoinii talaar ymr negen oylglt ogooch yaaj hnaas bitcoin awj yaaj brtgvvlh geh met ymr ch oylglt ndd bdgguie youtubedeer todrhoi ym bdgguin bnlee

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Bibby

@tseegii -ийн зөвлөгөө үнэн шүү. Эхлээд англи хэл, англи хэл, бас дахин англи хэл :uk:

Зөвхөн хэл сурахдаа маш сайн төвлөрөөд “хагас дутуу ойлгодог” биш янзын сайхан ойлгодог болох хэрэгтэй :slight_smile:

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Makhabbat :slight_smile:

Миний хэдэн жилийн өмнө бичиж байсан нэг юм байна: https://zolbayar.com/bitcoin-yamar-heregtei-yum-d80c7f7b6b09

  • Шууд https://trade.mn/ -д бүртгүүлж арилжаанд оролцоод асуудалгүй авч болно :money_with_wings:
  • Яг нарийн мэдээллийг бол FB дээр байдаг Cryptocurrency Mongolia ч билүү группүүдээс авах нь дээр шүү