Ulzii
1
Сайн байна уу? Би 26 настай график дизайнер мэргэжилтэй. Мэргэжлээрээ монголдоо тэргүүлэх дизайны компаниудад ажиллаж маш их туршлага хуримтлуулсан . Logo design, Branding design, creative posters чиглэлээр ажилладаг. Хийсэн бүтээл ихтэй мэргэжилдээ мэргэшсэн нэгэн. Англи хэл Intermediate түвшнийх ielts mock test өгхөд 5 оноо авч байсан.
Remote-өөр ажиллах шалтгаан: Монголд дан ганц компанаас авах тогтмол цалингаар амьдрахад маш хүнд. Би гэр бүлтэй учир давхар орлого олох зайлшгүй шаардлага тулгараад буй. Тиймээс зайнаас ажиллаж орлого олж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх чин хүсэлтэй байна. Хамгийн чухал нь зайнаас ажиллах арга ухаанд суралцаж түүнийг хэрэгжүүлж үр шимийг нь хүртэж утга учрыг нь олсны дараа өөр шиг тань үндсэн ажлаа орхиж гэрээсээ онлайнаар ажиллах дээрээ төвлөрч суусан ч болно. Болдог бол гэртээ суугаад гадны компанид дизайнераар ажиллахсан… Одоогоор бол ажил 6 цагаас тараад гэртээ хариад оройн 21:00-24:00 цаг хүртэл орой болгон сууж ажиллах боломжтой байна.
Мөрөөдөл: Гэрээсээ ажиллаж сарын цалингаа “2 өдөрт” олдог болох.
Гэвч юунаас яаж эхлэхээ мэдэхгүй юм. Онлайнаар юу ч байсан хамаагүй хийж давхар орлого олмоор байна. Тиймээс миний ментор болж намайг чиглүүлж өгөөч гэж хүсэж байна аа БАЯРЛАЛАА
2 Likes
Сайн уу, Өлзий. Манай онлайн нэгдэлд тавтай морил!
-
Одоо тэгвэл хамгийн эхний үйлчлүүлэгчээ л олох хэрэгтэй юм байна даа. График дизайны ажлууд хамгийн их өрсөлдөөнтэй байдаг. Тиймээс улам нарийвчилах хэрэгтэй (niche -ээ олно гэсэн үг). Зөвхөн веб дизайн, эсвэл 3d дизайн, эсвэл 2d вектор зураг гэх мэтээр.
-
https://www.peopleperhour.com/ дээр бүртгүүлж данс энэ тэрээ баталгаажуулаад өөрийнхөө профайлыг үүсгэ. Хийж байсан ажлуудаасаа оруулвал бүүр сайн.
-
Сонгосон (нарийвчилсан) чиглэлээрээ байгаа ажлуудыг орж үз. Эхний ээлжинд хөлс энэ тэрд нь анхаарахгүйгээр, түвшингөө ахиулахын тулд ажил хийж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэцүү үйлчлүүлэгчтэй таараад бүүр сөрөг үнэлгээ авах ч тохиолдол байдаг болохоор няхуур үзэх хэрэгтэй.
-
Ингээд яг хүмүүстэй харилцаад явах гэхээр бичгийн англи хэл чинь арай л хүрэхгүй байвал миний санал болгосон WriteAndImprove дээр өдөр бүхэн ажиллаад байх хэрэгтэй
Ер нь гэр бүл зохиосон, Монголд ажиллаж үзсэн хүмүүст хамгийн их боломж бий.Түлхэх хүч, урам зориг, амьдралын шаардлага цаана нь байдаг болохоор…
Хамгийн гол нь өдөр бүхэн, бага багаар урагшилах хэрэгтэй шүү.
6 Likes
ард нь шалтгаан, хөшүүрэгтэй байна гэдэг бас л нэмэлт цэнэгийг гаргаж ирнэ шүү
3 Likes
Миний хувьд анх хүүхэдтэй болоод л "за одоо жинхэнээсээ хичээхгүй бол болохгүй юм байна" гэх сэтгэгдэл ёонк хийтэл толгойд орж ирсэн шүү. Тэрнээс өмнө хичээдэг байсан л даа. Гэхдээ хүүхэдтэй болсноос хойш бол жинхэнэ араатны совингоороо зүтгэсэн
7 Likes