Программист болоход хэр хугацаа зарцуулах вэ их сургуульд сурах шаардлагатай юу?

Сайн байна уу. Би энэ намар шутис программ хангамжийн ангид орохоор шийдсэн байсан юмаа. Өмнө нь бакалаврын дипломтой учраас шууд орох юм билээ. Сая бүртгүүлчихээд их бодлоо. Дахиад 4 жил сурна цаг хугацаанаас эхлээд хичээлүүдээ харахаар биеийн тамираас эхлээд ихэнх нь илүү хичээл дахиад л дүнгийн араас бие даалт гэх мэт явахнээ гэж бодоод ернь нөтбүүк аваад өөрөө онлайнаар юмуу сургалтанд суусан нь дээр үү таны хувьд өөрөө сурвал хэр хугацаа орох бол? манайд яг сэтгэлтэй чанартай заадаг сургалт байдаг боловуу? та өөрөө ер нь сургалт явуулах бодол байгаа юу энэ салбарын асуух зөвлөх хүн байхгүй яахаа мэдэхгүй байнөө.

Сайн байна уу,

Эхний жилдээ үзэх 37 кредитийн 10 нь л програмчлалтай холбоотой юм байна. Нэмээд “Хэл ярианы соёл”, “Харилцааны англи хэл” гэх мэт ажил дээр хэрэгтэй хичээлүүд байна л даа. Гэхдээ л…

Баклаврын дипломтой хүнийг бол дахиад дөрвийн дөрвөн жилийг ингэж өнгөрүүлээсэй гэж хүсэхгүй байна аа :sweat_smile: 2, 3, 4 -р курст бол жинхэнэ гүнзгийрсэн хичээлүүд ороод нэлээн их юм сурна л даа, уг нь.

Мөнгө нь байвал Nest Academy -ийг үзээд алдвал ямар вэ? Шууд 10 жилээ төгссөн хүүхдүүд суралцаж болдог болохоор анхан шатнаас нь заах байх. Ehlel Academy, Amjilt School ч гэж байгаа, яг сурч үзээгүй болохоор хэлэхэд хэцүү л юм.

(Би сургалт явуулахгүй ээ :sweat_smile: Интернетээр дүүрэн сургалт байна шүү дээ)

Эхний нэг жилдээ зөвхөн Англи хэл дээрээ анхаарвал хэр вэ? 1 жилд 4 романы ард гарчихвал ч англиар дурын текстийг уншаад ойлгодог болчихно. Тэгвэл хандах зүг өөрөө тодорно доо

4 Likes

Маш их баярлалаа. Нэст академи дээр очиж уулзсан, ернь бодлого боддог уу гээд их юм асууж байсан, хүнээ шалгаруулаад зөвхөн арав хорин хүмүүс авдаг юм байналээ. Бас энэтхэгийн их сургууль зүгээр юм шиг санагдсан. Ерньтаны хэлдгээр хэлээ сайжруулаад онлайнаар эхлээд сураад үзнээ. Асуух зүйл байвал асуунаа. Баярлалаа

1 Like

Би бас өөр мэргэжилтэй, гэхдээ IT мэддэг байх хэрэгтэй юм шиг санагддаг болсон. Эхлэл дээр очиж үзсэн, төлбөр болон хугацаа, орох цагийн хуваарь надад тохиромжтой санагдсан. Нэст зөвхөн өдрийн ангитай юм байна лээ.

1 Like