Программист болон программ хангамж

Сайн байна уу? Би мэргэжил сонгох гэтэл программист болон программ хангамж 2 ялгаа мөн аль нь илүү дээр вэ? Гэж бодоод надад тус болж хариу өгөөрэй. Баярлалаа

Сайн байна уу @Tsetseg , манай онлайн нэгдэлд тавтай морил :slight_smile:

Оюутны гарын авлага дээр чинь мэргэжил бүрийн нарийн ялгааг дэлгэрэнгүй тайлбарласан байх учиртай.

Ер нь мэдээллийн технологийн ажил, мэргэжлийг барилгын ажилтай зүйрлүүлвэл их нийцдэг. Миний туршлагаас үзэхэд:

  • Программист = Барилгачин
    Дотроо янз янз. Зөвхөн барилгын зураг төслийг гаргадаг (системийн архитект), зөвхөн цахилгааны холболт хийдэг (back-end developer), зөвхөн фасад хийдэг (front-end developer) гээд л хөвөрнө.

  • Програм хангамжийн инженер = Барилгын материалын инженер (?)
    Яаж тоосгоны дулаан алдагдлыг бууруулах вэ? (яаж хайлтыг илүү бага хугацаанд хийх вэ?) Яаж чулуун хөвөнг илүү хямд өртөгөөр гаргаж авах вэ? (өгөгдсөн функцийг яаж санах ой бага ашигладаг болгох вэ?) гэх мэтийн асуудлуудыг шийднэ гэсэн үг.