2 хэл зэрэг сурах

Сайн байна уу?
Их хэрэгтэй мэдээллүүд зөндөө оруулжээ. Баярлалаа.
Миний хувьд Англи хэл, Япон хэлээ аль алиныг нь илүү шатанд ахиулахыг хүсч байгаа юм.

Хэлний мэдлэг:

  • Англи хэл - TOEFL 73, IELTS 6.5(энэ хоёр онооны хүчинтэй хугацаа нь дууссан :stuck_out_tongue_winking_eye:), britishcouncil-ийн тестээр Intermediate
  • Япон хэл - N2 түвшинтэй
    Аль алин дээр нь ном уншдаггүй ч мэдээ сонсдог/уншдаг, кино үздэг. Харин бичих тал дээрээ тийм сайн биш. Бодоод байсан чинь шаардлагатай үед л(шалгалт өгөх, бие даалт) бичдэг байсан юм байна.

“Англиар уншиж, бичиж сурах талаар” постыг уншаад англи хэл дээр ном унших гээд The Martian авсан.

Асуулт:

  1. 2 хэл зэрэг давтаад явахаар хэр үр дүнтэй байх бол? Зэрэг сурч байсан хувийн туршлага байхгүй(Англи хэл, Япон хэл хоёроо нэлээн зайтай дарааллаж сурсан)
  2. Миний хэлний мэдлэг онлайнаар ажиллахад хэр байх бол? Англи, Япон хэлээ ашиглаад ажиллаж байсан ч өдөр тутмын имэйл, асуулт хариулт, илтгэл бэлдэх хэмжээнд ашигладаг байсан.
  3. Онлайнаар бие даагаад ажил авах хэмжээний хэл гэхээр ямар түвшинд байж нүүр улайхгүй ажиллаж чадах бол?

Хариултыг тэсэн ядан хүлээж байна :smiley:

Сайн байна уу, Манай онлайн нэгдэлд тавтай морил @Munguu :slight_smile:

  1. Миний хувьд одоо Франц, Хятад хэл маш бага багаар сурч байгаа. Хажуугаар Түвд хэл ч сурах санаатай :sweat_smile:. Ажлын хажуугаар, чөлөөт цагаараа хобби маягаар сурч байгаа болохоор нэг их айхтар хүч зарцуулдаггүй юм. Харин яг зайнаас ажиллах гэж байгаа нэг хэл дээрээ төвлөрөх нь дээр байж магадгүй (Англи → Япон орчуулгын ажил энэ тэр л биш бол).

  2. 6.5 -тай байхад онлайнаар ажиллаад явж болох байх аа. Илтгэл бэлдчихэж байгаа бол хангалттай гэж бодож байна. Гол нь бас яг ямар ажил хийх вэ гэдгээсээ шалтгаална шүү дээ. Нарийн мэргэжлийн ойлголтуудаа тухайн хэлээрээ мэдэж байвал сайн ~ энэ ч тодорхой л доо :sweat_smile:

  3. Шууд дурын нэг freelancing сайтад бүртгүүлээд хийх чадах ажил руугаа ажиллах санал явуулаад үз - Ингээд бичээд, харилцаад явбал их амархан ахина. Ер нь бол Энэтхэгүүдийг харж байхнээ, санаагаа л ойлгуулж чадаж байвал болчих юм шиг…

3 Likes

@zolbayar зөвлөгөө өгсөнд баярлалаа.

  1. Орчуулгын ажил биш биш. Энэ хоёр хэлэндээ л төгсөрмөөр байгаан :blush:
  2. Ок. Хийсэн ажлын тайлан гээд аягүй урт репорт бичдэг юм болов уу гэж ойлгоод байсын :grinning_face_with_smiling_eyes:
  3. За ойлголоо.
1 Like

Япон N2 нь Англиасаа сайн юм байна ш.
2ланг нь сайжруулмаар байгаа бол Japan → English, English → Japan л юм хиймээр санагдлаа.
Жишээ : Anime үзэх (subtitle-тай NO DUB :smiley: )

1 Like

Баярлалаа.
Dub-тай анимэ үзвэл чихнээс цус гоожих байхаа :sweat_smile:
Япон кино эдр үзэхээр бол sub-тай үздэг :wink:

2 Likes