Их сургуульд сурах хэрэгтэй юу?

Сайн байна уу? Одоо арван жилээ төгсөх сурагч байгаа юм. Сургуулиа төгсөөд их сургуульд үргэлжлүүлээд сурах уу? Nest academy-ийн 2 жилийн сургалтанд суух уу? гээд эргэлзээд байгаа юм. Ер нь их сургуулийн диплом гадаадын том компаниудад ажиллахад хэр чухал байдаг вэ? Их сургуульд сурлаа гэж бодоход Монголд сурах Гадаадад сурах хэр ялгаатай вэ? (хичээлийн хувьд)

IT-гийн хувьд бол заавал их дээд сургууль төгсөх шаардлагагүй гэж үздэг.

2 Likes

Arwn jilee togsoj bgaa bol shuud tetgeleg sudlaad mitd surwal yadiin bol zondoo huuhduud tetgeleg awd ywdiin bnlee ih hetsuu gj bodohoo boliod hicheegdl uzeerei. Bi YouTube uzej, huwiaraa hicheel uzej codiin togloom togloj erni boloh um shg sanagdad sudalj bgaad ng sain surgaltnd suuj bn. Tegehed bods mini oor arwn jilee togsood udaj bgaa bolhoor algorithmiin bodlogo jaahn hetsuu sanagdj bgaa. Gehdee dawaad garnaa. Huwiin bodloo huwaaltslaa zowloh humuusn bgaa bhaa amjilt husiee😊

1 Like

Сайн уу @Urangoo ,

Их сургуулийн дипломыг гадаадын жижиг, дунд компаниуд бол тоохгүй ээ. Том компаниуд нь яадгийг сайн мэдэхгүй юм (гэхдээ Монголын их сургуулиудын мэдээллийн технологийн салбарууд олон улсад магадлан итгэмжлэгдсэн эсэхээс ч хамаарна). Компьютерын ухааны суурь мэдлэгийн шалгалт, ярилцлага хийж таарах байх (Алгоритм, өгөгдлийн бүтцийн ерөнхий ойлголтуудыг мэдэж байх хэрэгтэй гэсэн үг).

Ялгааны тухайд: Айхтар сүрхий топ сургуулиуд (MIT, Caltech, ETH Zurich) -тай л зүйрлэхгүй бол ер нь сургалтын агуулга “ойролцоовтордуу” байдаг байх шүү. MIT CS curriculum -ийг МХТС ПХ мэргэжлийн суралцах хичээлийн жагсаалттай харьцуулаад үзэхэд мэдэгдэнэ дээ

Монголд өөрийгөө дайчилж, олигтой сурч байсан хүмүүс гадаадад очихоороо сүрхий сурдаг тохиолдлуудыг харж байсан. Эсрэгээрээ бас сурч чадалгүй хар ажил хийсээр таардаг тохиолдлууд ч сонсогдож л байсан. Тэгэхээр яг өөрөөс чинь л шалтгаална гэсэн үг.

Миний нэг сайн таних хүн Монголд хоёр дээд сургуульд зэрэг сурч төгссөн. Одоо Монголдоо энгийн л ажил хийдэг.

Бас нэг танил маань Англид баклавр, магистр хийсэн (IT -аар биш). Монголдоо энгийн л нэг ажил хийж байсан.

Яг үнэхээр програмчлалд сонирхолтой бол бараг Nest -ийн сургалт чинь шулуухан байж магадагүй дээ :slight_smile: Nest -д сурч байсан хүмүүстэй ярьж үзээд бас МХТС -д сурч байгаа хүмүүстэй яриад үзэхэд нэг чиг гарна даа…

4 Likes

Их сургууль байхгүй (алгасаж) болно.
Гэхдээ би хувьдаа сурсан нь PRO олонтой гэж боддог.
Яах гэж, юу сурах гэж байгаагаасаа хамаарах байх.

IT мэргэжлийн хувьд 1 гоё нь bootcamp-с шууд ажлын байрлуу очиж болоод байх шиг байгаан.
Би хэрвээ 10 жилдээ буцаж очсон бол гэхдээ их сурд удаан байхгүй ээ. less than 3 years