Personal development, self help номнууд үе үе уншвал зүгээр. Эсвэл хүүхэдтэй болчихвол өдөр бүр хүүхдээ хараад урам зориг зориг чинь тултлаа өснө
sain uu?
Uurtei chine yamar dugaaraar holbogdoh bolomjtoi be?
Сайн байна уу, шууд PM бичээд холбогдож болно
ажилдаа төвлөрөх чадвараа яаж сайжруулах вэ? нэг л сайн төвлөрөхгүй анхаарал сарничихаад байх юм
Надад ч бас их тохиолддог шүү. Энэ талаар тусдаа сайхан урт пост оруулна гэж бодож байгаа . Гэхдээ миний сүүлийн 2, 3 жил хийсэн ажиглалтаас үзэхэд:
- Ажлын цагаар сошиал медиа, мэдээний сайтууд руу орохгүй байх, ажлын бус юм Гүүглэдэхгүй байх
- Хийж байгаа ажлын хамгийн жижиг хэсэгт нь хуваагаад нэг дор нэг л юман дээр ажиллах
- Өглөө хамгийн чухал ажлаа түрүүлж хийх
- 25 → 50 минутын интервалтай помодоро ашиглах
- Помодорогийн завсарлагаанаараа юм уншихгүй, үзэхгүй байх. Компьютерынхоо араас босоод өөр юм хийх
гэх мэтийн аргууд хамгийн үр дүнтэй санагдсан
Өдөрт хэдэн цаг идэвхтэй код бичиж байгаагаа яаж тоолох уу. Эдитор дээр суулгаад ашигладаг программ байдаг билүү
Яг тэгэж тоолдог програм байдаг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ миний өдөр тутам ашигладаг Toggl дээр Record activity гэсэн сонголт байдаг. Энийг нь идэвхжүүлчихвэл яг тухайн хугацаанд ямар програм ашиглаж байснаа сүүлд нь харах боломжтой
компютер дээр ажилладаг программ уу