Манай бүлгэмд Махарашигийн их сургуулийн талаар

Манай бүлгэмд Махарашигийн их сургуульд сурсан эсвэл сурч байгаа хүн байгаа болов уу?

Sain bnu,

Bi yag odoo surj bga.

2 Likes

Сайн уу @saruulzii,

Хэр байна? Өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээсээ дэлгэрэнгүй сайхан хуваалцаач хө :grin:

Apply хийх шат, сургуульд ирэх, дотуур байранд орох, байрны хоол унд, орчингын талаар бичье.

1. Apply хийх

Apply - Computer Professionals Program at MIU ийшээ ороод apply хийнэ.
Сайт руу нь ороод дэлгэрэнгүйг уншиж болно, эхний хэдэн материалаа өгсөнөөс сургуулийн урилга авах хүртэл сар орчимын ажил болно, материалуудаа хурдан өгч авалцсан бол тэрнээс хурдан байх боломжтой.

Нэлээд олон шат дамжлагатай, тэгээд АНУ цагийн зөрүүнээс шалтгаалаад асуултын чинь хариу дандаа 12-24 цагийн дараа ирэх болхоор цаг жаахан орно. Мэргэжлийн шалгалт, Англи хэлний түвшин шалгах ярилцлага, мэргэжлийн арай хүнд түвшиний бодлого бодох гээд хэд хэдэн тест авна, барагтай бол хүмүүс унадаггүй юм байлээ дээ. Унагая гэж ч боддоггүй юм шиг санагдсан.

2. АНУ Элчин

Сургуулийн урилга буюу i-20 ирчихвэл АНУ элчин дээр визний цагаа товлоно. Сургуулийн материал өгөх авах хэсгээсээ илүүтэйгээр энэ хэсэг нэлээд асуудалтай нь. Яагаад гэвэл чи АНУ элчинд өөрийгөө АНУ-н хилээр ороод л КИМ ИНХА шиг хөлдөөгчтэй машинд туулайчлаад муж дамжаад харлаад явчихгүй ээ, хичээлээ хийж байгаад, сүүлийн хичээлээ тараад шууд онгоцны буудал явнаа гэдгийгээ сайн батлаж харуулах хэрэгтэй. Англи хэл чинь ус цас бороо шороо байх шаардлагагүй, гэхдээ бас шалаар нэг байж болохгүй! Өөрийгөө илэрхийлэх, хүний хэлсэнийг ойлгох, сандраад хэл амаа хазлаад байхгүй болтолоо бэлдэх шаардлагатай.

Надаас 7-8 юм асуусан, энд юу хийдэг үү, юу хийж байсан, төгсөөд яах уу, гэрийнхэн чинь ирэх үү, яг хэзээ ирэх үү, АНУ-д хамаатан байгаа юу гэх мэт.

Гол хэдэн дүрмээ л барих хэрэгтэй:

  • Чи очоод харлаад, хууль бусаар амьдрах гээгүй, ном ёсоор нь сурах гэж байгаа шинэ оюутан. Сандрах юм байхгүй, өөрийнхөөрөө бай, худлаа биш үнэнээр нь юмнуудаа хэл.

  • Нийтлэг асуултуудад сайн бэлд, тэр асуултууд цаашаа яаж задарж болох уу, тэрэнд ч гэсэн бэлд.

3. АНУ

АНУ Хил
АНУ хил нэвтрэхэд бас элчин шиг юм асууна, хаашаа яах гэж явна, төлбөрөө яаж олсон гэх мэт энгийн. Эндээс буцсан тохиолдол бас байдаг гэсэн, үнэн зөвөөр сандралгүй хариулах болно.

Дотуур байр
Сургуульд сурах хугацаандаа дотуур байранд байж болно, гадуур өрөө байр түрээсэлж болно. Гадуур түрээслэвэл хэдүүлээ хэдэн долларын байр гэдгээсээ шалтгаалаад нэлээд юм хэмнэх боломжтой, учир нь дотуур байрны төлбөр нийтдээ $9000+ болдог, мэдээж энэ нь нийт төлөх ёстой сургалтын төлбөрийн зээл дээр нэмэгдээд явчихна, одоо дарамт болохгүй ч ирээдүйд дарамт болж ирнэ гэсэн үг, харин гадуур түрээслэвэл ихдээ $4000-р 8 сар амьдарчих боломжтой. Тэгхээр сонголтын нь асуудал юм. Одоо $4000 өгөөд $9k өрнөөсөө чөлөөлөгдөх үү, эсвэл мөнгөө дараа нь өгхөөр $9000 зээлэх үү чиний сонголт. Дотуур байранд нэг хүн нэг өрөөнд байдаг, цаанаасаа өдрийн 3 цагаан хоолтой. Цагаан хоол идээд пүү паа турж үхэх юм байх гэж бодож байси, үхдэггүйм байлээ, харин ч бараг таргалж мэдхээр санагдсан, ямар ч мах байхгүй болоод л байдаг юм билээ, хэд хоноод гадуур махтай шөлтэй юм идээд байхад асуудалгүй ээ.

Сургууль
Сургууль нэлэнхүйдээ маш том, хичээлийн байр хоорондоо хөөрхөн зайтай. Нэг сард нэг л хичээл үздэг, олон орноос оюутнуудтай, урвайж ярвайсан гарууд барагтай л байхгүй, дандаа л сайхан инээж ханиасан, яриасаг хүмүүс байдаг, таалагдсан. Нэг сард олон юмийг цэгцтэйгээр шахуу үздэг.

Орчин
Орчин бол үнэхээр янзийн. Дан мод, хэрэм зээр буга гээд зүгээр гадуур хажууд чинь бэлчиж байдаг. Хойшоо хэдэн зуун метр яваад нууртай, нуур нь олон янзын загастай. Хүмүүс нь найрсаг гэж жигтэйхэн, таньдаг таньдаггүй хамаагүй бүгдэнтэй нь мэндэлдэг.

Асуух юм байвал нэг дор, цэгцтэй бичээд үлдээчихээрэй, би завтай болхоороо бүгдэд нь хариулаад өгнөө.

7 Likes

Их сонирхолтой дэлгэрэнгүй бичжээ :+1:

Delgerengui medeelel ugsund bayarlalaa. Ur chadwariin huwid hir tuvshintei hun tentsdeg we?

Тэр тал дээр гайгүй дээ, гэхдээ бас ойр зуурын юм бичдэг байхгүй бол болохгүй ээ, нэг жижигхээн бодлого бодуулж байсан санагдаж байна. Энгийн синтакс нтрээ мэдэхгүй бол ч бас эвгүй л дээ.

1 Like

4 compro, 1 mba irsen ym shg bn.

1 Like