Англи гарааны компанид ямар программууд ашигладаг вэ?

Гайгүй хөрөнгө оруулалт татсан, ажилчид нь бараг 100% зайнаас ажилладаг, SaaS чиглэлийн гарааны компани ямархуу программуудыг өдөр тутмын ажилдаа ашигладаг вэ?

Манай компанийн жишээн дээр (гэхдээ Github Enterprise, Google Workspace, Zoom Pro, Slack энэ тэр гэсэн мэдээжийн үйлчилгээнүүдийг нь алгасаад) дурдвал:

1. Notion

Компанийнхаа бараг л бүх баримт бичгүүдийг энд оруулчхаж болно. Баримт бичиг хөтлөх гэхээсээ илүү Компанийн дотоод мэдээллийн систем байдлаар ашиглах ч боломжтой. Ер нь бол манайх энэ зураг дээр харагдаж байгаа шиг л ашигладаг. Гэхдээ одоо бараг хэдэн зуун хуудастай болсон байх.

Шинэ ажилтнуудад зориулсан гарын авлагаас өгсүүлээд компанийн зорилго, алсын хараа; 7 хоногийн гүйцэтгэл; ажилтнуудын товч танилцуулга; програмчлалын арга барилын зөвлөгөө; борлуулалт, маркетингийн материалууд гээд л ер нь юу л бол юу хадгалж, хамтдаа засаж болно.

Гэхдээ 100 -аас дээш ажилтантай “том” компанид бол арай л тохиромжгүй байж магад.

2. Miro

Манайх 14 хоног тутамд тухайн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнэж, засаж сайжруулах шаардлагатай зүйлсээ хэлэлцдэг. Ингэхдээ Miro самбар дээр саналуудаа бичээд явчихдаг.

Цагаан самбар тойрч зогсоод хэлэлцэж байгаа юм шиг л байдаг гэсэн үг. Бичсэн санаа, хүсэлтүүдээ цугаараа ярилцаж байгаад тохирох газар нь тавиад, таарах хүнд нь хуваарилаад явчихна. Ер нь их аятайхан.

3. Trello

Манай компани хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөө бараг 2 жил Trello дээр Канбан байдлаар хийсэн. Ер нь их амар. Илүү дутуу толгой эргүүлэм функц байхгүй болохоор бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнес талынханд бас амар байдаг. Гэхдээ багцаа ахиулаад төлбөртэй нэмэлтүүд ашиглаад эхэлбэл программын аргаар автоматжуулах ч боломжтой.

Нэг гэм нь Трелло хэтэрхий ерөнхий зориулалтынх учраас яг программ хангамжийн төсөл явуулахад шаардлагатай зарим нэг боломжуудаар дутмаг.

4. Zube

Дээрх шалтгааны улмаас Треллог ашиглахаа больж оронд энэхүү програмыг ашиглаж байгаа. Agile маягаар ажлаа төлөвлөх, хийхэд тохирсон, зөвхөн программ хөгжүүлэлтэд зориулагдсан болохоор бидний хэрэгцээг 100% хангах эд байна гэж дүгнэсэн.

  • Sprint -ийн төлөвлөгөө гаргах, гүйцэтгэл шалгах (burn-down, burn-up)
  • Ажлуудаа epic -д хуваарилах, оноо өгөх (sizing)
  • Ticket зохицуулах
  • Асуудлуудыг бүртгэлжүүлэх

гэх мэт олон боломжуудтай. Бас дээр нь GitHub -тай шууд холбогддог болохоор их амар

5. ProductBoard

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийнхан маань үйлчилгээнийхээ ирээдүйн явах чигийг тодорхойлохдоо энэ программыг ашигладаг. Харилцагчид, хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлт, компанийн ажилтнуудын санаа оноо зэргийг энд бүгдийг нь бүртгэж аваад удирдлагын багаараа хэлэлцэж алийг нь хэзээ хөгжүүлж эхлэх дээр тохирдог.

Надад бол нэг их таалагддаггүй :sweat_smile:

6. Hubspot

Манай компанийн борлуулалтын бүх урсгал энд бүртгэгддэг. Ер нь бол энэ чиглэлийнхээ стандарт болсон программ. Манайхтай имэйлээр харилцсан хүн чухам ямар замналыг туулсан бэ гэдгийг харах нь надад лав хамгийн сонирхолтой санагдсан. Бидний илгээсэн маркетингийн төдөн имэйлийг нээж үзсэн, манай сайтын тэр тэр хэсгүүдийг уншсан, гэх мэт (Ер нь бол хүмүүсийг ёстой тултал нь tracking-хийдэг/мөшгөдөг гэсэн үг)

Монголд BZP гэдэг агентлаг 4, 5 жилийн өмнө их сурталчилсан даа. Даанч имэйл, вэб сайтаар нэг их бизнес явагддаггүй байсан үе болохоор эрчийг аваагүй…

7. Webflow

Би хамтран ажиллагсдаа яг ямар цалин авдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ манай инженерүүд бол компани дотроо хамгийн өндөр цалинтай (маркетинг, борлуулалтынхантай харьцуулвал) гэдгийг бол гадарлаад байгаа :wink:. Нарийн мэргэшлийн инженерүүдээр компанийн танилцуулга сайтаа янзлуулаад сууж байх нь МАШ ИХ АЛДАГДАЛТАЙ! Тиймээс айхтар программчлалын ур чадвар шаардалгүйгээр UI/UX designer нь өөрөө өрөөд тавьчихаж болохоор шийдэлтэй газар вэб сайтаа хийж байршуулсан нь Webflow юм. Сервер нь унах вий, гацах вий энэ тэр гэж санаа зовохгүй үнэхээр амар.

Яг үндсэн бүтээгдэхүүн дээрээ ажиллаж байгаа инженерүүд хэзээ ч маркетингийн сайт дээр ажиллаж цаг алдаагүй, тэгэх ч хэрэг гарч байгаагүй гэхээр гоё байгаа биз?

8. CharlieHR

Жижиг дунд бизнесүүдэд зориулсан хүний нөөцийн программ. Үнэгүй хувилбар нь ч подхийсэн боломжуудтай. Хүний нөөцийн бүртгэл, цаг бүртгэлээ хийчихдэг. Монголд хэн нэгэн нь ийм программ хийчихэд л нэг том асуудал шийдэгдэх байх шүү (Green ERP энэ тэр шиг том компаниудад зориулсан биш, шууд үнэгүй хэрэглэх боломжтой байдлаар). Нэг их айхтар төвөгтэй хөгжүүлэлт шаардахгүй байх аа :wink:

Би бол энэ программаар дамжуулаад ээлжийн амралт, чөлөөний хүсэлтээ явуулчихдаг; өнөөдөр хэн хэн яг ажиллаж байгааг бас харчихдаг. Тийм болохоор зайнаас ажилладаг компанид бол яаг сайхан таарсан эд шиг санагдсан.

9. Donut

Хамт олны уур амьсгалыг сайжруулах, бие биеэ ажлын бус байдлаар бага ч атугай мэддэг болоход тусалдаг Slack App. Хэдэн долоо хоног болоод л нэг удаа хүмүүсийг бие биетэй нь санамсаргүй байдлаар чатлуулдаг гэсэн үг. Чатласан хүндээ урмын үг дайж болно. Тэрийг нь энэ апп өөрөө хэдэн сарын дараа бас санамсаргүй байдлаар нөгөө хүнд нь харуулж ч болно. Ер нь ухаад байвал их хөөрхөн хөөрхөн боломжуудтай эд дээ.

Би англиар хүнтэй харилцах ур чадвараа дээшлүүлэх санаатай байгаа болохоор боломж гарах бүрт энийг ашиглаж компанийнхаа шинэ хүмүүстэй танилцдаг шүү :grin:

10. Spill

Онлайн сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг Slack App. Компаниас сар бүр тогтсон хэмжээний төлбөрийг төлнө. Нэг ажилтан хэдэн ч удаагийн зөвлөгөө авах боломжтой. Хүсвэл 7 хоног бүр ярьсан ч болно. Даанч манайхан тэгж их ашиглахгүй байгаа гэж би таамагласан (Тэгэхээр Spill -д бол ашигтай байгаа биз?)

UK -д байрладаг сэтгэлзүйчидтэй шууд цаг товлоод 30 минутын турш нүүр нүүрээ хараад ярилцаад явдаг. Ер нь бол ажлын стресс ихтэй үед ганц нэг ярилцаад үзэхэд их зүгээр юм байна лээ.

11. ReDash

Зөвхөн компанийн дотоод хэрэгцээнд ашиглах мэдээллүүдийн SQL query -ийг энд бичээд орхичиход их амар байдаг. Бизнесийнхэн маань ийшээ ороод л хүссэн мэдээллээ харчихна гэсэн үг. Тусад нь нэг вэб хуудас хийгээд, тэрийгээ арчилж авч явж байснаас хамаагүй дээр шүү.

Query -ээ сайн бичиж чадвал бараг BI төрлийн программ байдлаар ч ашиглаж болно :sweat_smile:


Танай компани харин ямар хэрэгслүүд ашиглаж байна даа? Бичиж үлдээгээрэй :slight_smile:

@mentorship

4 Likes

Ёстой хэрэгтэй мэдээлэл байнаа, баярлалаа. Авч хэрэгжүүлэх, санаа авах зүйлс зөндөө байна аа😍

1 Like

Notion → манайх өөрсдийн дотоод апп-тай байдаг. intranet

  • тэр дотроо Google Docs, Sheets нтр холбочихно
  • хоол захиалга
  • амралт хүсэлт нтр бүгд

Miro → KPT тэй их төстэй ашигладаг юм байна. Бараг л Kanban board
Trello, Zube, ProductBoard → GitLab board
HubSpot → сонсож байсан ч мэдэхгүйм. Надтай (dev) хамааралгүйм байна :smiley:
WebFlow → nice. Wix, WebFlow, WordPress гээд эднүүс бол хүн сурахад илүүдэхгүй л санагдсан
CharlieHR → again дотоод intranet маань :slight_smile:
Donut → heard of it. Хэрэглэж үзээгүй. Манай баг slack-ддаг болохоор туршмаар ч юмуу
Spill → niiiiiiice.
ReDash → hmm…

Slack шиг бас Chatwork ашигладаг. (like the name suggests CHATTING app)
Зарим багууд өөр өөр tools хэрэглэдэг юм билээ. Би гэхдээ тэд нарыг нь мэдэхгүй ээ

~100 хүнтэй

2 Likes

Монголоос европын компанид ажиллахад цагийн зөрүүгээ яаж зохицуулж ажилладаг вэ?

Миний хувьд анхнаасаа Монголын ажлын цагаар ажиллана гэж тохирсон болохоор яг л Монголд ажиллаж байгаа юм шиг байдаг. Өглөө 7, 8 гэж босоод ажлаа хийгээд орой 16:30 эсвэл 17:30 -д өдөр тутмын хуралдаа ордог. Ажлаа төвлөрч хийж чадсан өдрүүдэд бол 18:30 -аас хэтрэлгүй “тардаг”, олигтой хийж чадаагүй бол оройны 8, 9, 10 хүртэл сууна даа :sweat_smile:

Бас зарим өдрүүд Sprint retro, planning энэ тэр хийгээд жаахан оройтно

2 Likes