Gadaad site deerees munguu tatahdaa ymr turliin payment ashigladag ve durdaad uguuc :>
Сайт нь юу зөвшөөрч байна, тэрүүгээрээ л авна даа.
Голдуу wired буюу банк руу SWIFT код, дансаар шилжүүлэг байдлаар л авдаг, шимтгэл өндөр ч гэлээ Payoneer нтрийг бодвол хамаагүй гайгүй шүү, тэгээд бас цаад газар нь юугаар шилжүүлж байгаа нь чухал, шал сураггүй банкаар шилжүүлсэн бол нөгөөх нь замдаа таарсан сураггүй банкнуудад шимтгэл тушаасаар байгаад санаанд багтахааргүй бага мөнгө ирэх нь ч бий, зарим нь Paypal-р шилжүүлдэг, өмнө нь Skrill-р авдаг байсан, Skrill мөнгө түгжээд дэмий байдаг.
Явж явж Paypal л хамгийн супер нь дээ, шимтгэлгүй, хурдан. Ганц дутагдал нь заавал гадаадад байгаа хүний хаяг руу л шилжүүлж авах боломжтой, Монгол улс receive money авах жагсаалтанд байхгүй, зөвхөн send money боломжтой.
Сайн байна уу? Upwork.com-оос өөрсдийн Paypal бүртгэлрүүгээ төлбөрөө авах боломжтой юу? receive money жагсаалтад байхгүй гэхээр нь Paypal бүртгэлээ хасчихсан. Upwork.оос бол хүлээж авах боломжтой гэсэн үг үү? Тэгэхээр өөрийн Paypal-д орж ирсэн төлбөрөө гадаадад байдаг найзынхаа Paypal-руу нь шилжүүлэх үү? Гадаадад байгаа найз маань бас Paypal-ийн хэрэглэгч байх ёстой юу? Дандаа өөрөө туршиж хэрэгжүүлсэн бодит зөвлөгөө өгдөгт нь талархдаг шүү. Баярлалаа saruulzii.
Paypal-р авч болно. Гэхдээ Монгол дахь хаягтай Paypal мөнгө хүлээн авах боломжгүй. Анх Paypal нээхдээ аль улсаас нээж байсан, тэр улс чинь Монгол бол болохгүй гэсэн үг, өөр гадаадад байдаг, тэгээд тэнд байхдаа Paypal нээсэн бол тэр аккаунтаараа хүлээн авч болно.
Мөнгөө татах олон боломж байгаа, гэхдээ шууд данс руу чинь ордог, илгээх/хүлээн авахад шимтгэлгүй нь Paypal л байна. Upwork-н хувьд бага хувиар жоохон шимтгэл авдаг байх, бараг байхгүйтэй ялгаагүй.
Эндээс бусад аргуудыг хараарай: