Программ хангамж мэргэжлийн сертификатын талаар

Сайн байцгаана уу? Оюутан байхдаа ямар ямар мэргэжлийн сертификатны шалгалт өгсөн байвал зүгээр вэ? Мөн тэдгээр шалгалтыг Монголд яаж өгөх вэ?

1 Like

Сайн уу,

Оюутан байхад МТ-ийн инженерийн шалгалт гээчийг багш нар их сурталчилдаг байлаа. Өгөгдлийн сан, ерөнхий програмчлал, сүлжээний ойлголтуудаар авдаг. Сайн оноо авбал Зүүн өмнөд Азийн улсуудад ажиллах боломжтой болно энэ тэр гээд л ярьдагсан. Надад лав нэг их сүжиг төрөөөгүй.

Ажилд орсны дараа Oracle DB -н сертификатуудын талаар л их сонссон доо. Зөвхөн энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд ч бий. Жишээ нь Батмөнх гэдэг эксперт манай байгууллага дээр зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж байсан.

Ер нь өгөгдлийн сан, сүлжээ, үүлэн тооцооллын чиглэлээр явах бол сертификат их чухал байдаг шиг санагдсан (Oracle, Cisco, Google Cloud, MS Azure -ийн гэх мэт).

Яг биеэ даагаад явах хүнд бол сертификат байтугай их сургуулийн диплом ч хэрэггүй :grinning:

3 Likes