Програмчлалыг хэрхэн цэгцтэй зөв дадалтай болгож сурах вэ?

Би веб хөгжүүлэгч болох чин хүсэл эрмэлзэлтэй боловч нэг л болж өгдөггүй ээ. 3 сарын хугацаанд бие даан суралцаж яваа. Яг үнэндээ энгийн ойлголтуудыг их ухаж, өөрт хүндрүүлж ойлгоод байна, аль болох амархнаар үзье гэхээр тархи минь цаанаасаа л болж өгөхгүй юм. Эсвэл би буруу эхэлсэн үү? C# хэл дээр алгоритмын бодлогууд бодож байгаад шууд html css javascript reactjs руу орсон юм аа. Зөвлөгөө өгөхийг хүслээ.

1 Like

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Pndmn :slight_smile:

Шууд reactjs сураад эхэлвэл ер нь толгой эргэх байх шүү. Алгоритмын бодлогууд боддог чинь зөв байх. Логик сэтгэлгээ, програмчлалын хэлний ерөнхий ойлголтуудыг сурахад хэрэгтэй.

Вэб хөгжүүлэгч болох алсын хараатай байгаа бол хамгийн энгийн зүйлс л хийгээд эхэлвэл зүгээр байх. Статик, танилцуулга хуудас ч юм уу.

Миний хувьд шууд FreecodeCamp -ийн Вэб Дизайны сургалтыг санал болгомоор байна. Вэб хөгжүүлэлтийн А -аас эхлээд явна, бас дээр нь үнэгүй сертификаттай (тэр нь ч нэг их чухал биш л дээ, гэхдээ л урамтай байдаг)

3 Likes

1 ийм богино цуврал хийсэн
Сонирхоорой. Хэрэг болж магад

Хөгжүүлэгч болох зам #Хөгж101

4 Likes