Өөр хэл өөр соёл

Та нарын хувьд Англи хэлнээс гадна ямар хэл сонирхон судалж байна даа. Хаана мэргэжлээрээ суралцан амьдрахад таатай гэж бодож байна?

Миний хувьд mobile application хөгжүүлэлтээр одоогоор ажилладаг (нусыг хацарт наасаар л)

өөр хэлээр өөр хүмүүсээс туршлага мэдлэг солилцон remote ажилтай болж буцан ирэх нь л ойрын минь зорилго болоод байна.

Манай онлайн нэгдэлтд тавтай морил :slight_smile:

Франц, Хятад хэл бага багаар сурах гэж хичээж байгаа. Ажилдаа ашиглана гэж биш зүгээр л “сэтгэлийн цэнгэл” эдлэх зорилгоор гэх үү дээ :sweat_smile: Францаар яриад, Хятадаар уншаад сурчихвал сайхан л байна.

Ер нь бол digital nomad гээд энэ тэрүүгээр тэнэж ажлаа хийнэ гэдэг ч бид нар шиг програмчлал хийдэг хүмүүст зохихгүй юм шиг санагдсан. Байн байн ажиллах орчноо солиод олигтой анхаарал ч төвлөрөхгүй биз. Том дэлгэц харж ажиллахад хамаагүй бүтээмжтэй байдаг болохоор нөтбүүк энэ тэр дээр олигтой ажиллаж чадахгүй ээ…

Надад бол өссөн нутагтаа амьдрах сайхан. Гэхдээ УБ -с зайдуу (гэхдээ хэтэрхий хол биш, сайхан агаарт, харуул хамгаалалт сайтай хувийн орон сууцны хороолол байвал ч нүүхээс буцахгүй :stuck_out_tongue: )

4 Likes