Яаж "зэвсгийн эрдэм" -ээ сайжруулах вэ?

Би сүүлийн нэлээд хэдэн жилийн туршид өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг сайжруулах гэж хичээлээ. Энэ зуур мэдэж авсан хэдэн зүйлсээсээ хуваалцъя:

  1. Хийх дуртай бөгөөд хийж чаддаг юмаа ол. Ер нь бол чиний сонирхол, зах зээлийн хэрэгцээ хоёр нийцэж байгаа бол чи “тэнгэрийн умдаг” атгажээ гэсэн үг. Дуртай юмаа хийнгээ мөнгө олох, амьдралаа авч явах боломж чамд байна. Ийм боломж тэр бүрийд таараад байдаггүй. Ихэнх хүмүүс дургүй ажлаа “хүчгүйхэн” хийсээр насыг бардаг. Хүчгүйхэн хийсэн ажлын шан харамж ямар байх нь ойлгомжтой. Тиймээс доорх зургийг харахтун! “Юу намайг энэ дунд талын $$$ руу хөтлөх вэ?” гэж өөрөөсөө асуу, бод!

  2. Олсон тэр юмаа өдөр бүхэн хий. Хийх хийхдээ зүгээр нэг цаг нөхцөөсөн байдлаар, онлайн сургалт энэ тэр үзсэн шиг хийхгүй шүү! Нусаа хацартаа наатал хий, тийлтэнд орж үз, тэрүүгээрээ мөнгө олж үз, тохирох оффисын ажил байдаг бол хийж үз.

  3. Сур, сур, бас дахин сур. Улиг болсон үгс хамгийн үнэн байдаг нь юутай егөөдөлтэй вэ?! Өдөр бүхэн тэр нэг юмаа хийж байхад чинь маш их юмс сурах хэрэгтэй болно. Ер нь шинэ юм сурахгүй л байгаа бол өөрийгөө “сугарчихлаа” гэж бодох хэрэгтэй.

12 Likes
  • Builder (coder, developer, engineer, architect…) ямар азаар Компьютерийн инженер болсон юм. Эрэлт ч бас гайгүй л байх шиг… Хийж байгаа зүйлдээ дуртай. Өдөр бүр шахуу хийдэг. (Амралтын өдрөөр блог бичихийг хичээдэг. Технологиос хааяаа ч гэсэн хөндийрөхийн тулд)
5 Likes

Зөв шүү. Сайн амарч, өдөр тутмын ажлаасаа хөндийрч чаддаг байх нь толгой сайн ажиллахын урьдач нөхцөл юм шиг санагдсан (толгой сайн ажиллавал → $ олдоно гээд бодохоор… :stuck_out_tongue: )

6 Likes