"Яаж гэрээсээ ажилладаг болох вэ?", "Яаж интернэтээр мөнгө олох вэ?" ЭНДЭЭС УНШ

Яагаад гэрээсээ ажиллана гэж?

Гэрээсээ гаднын компаниудад ажиллах, интернэтээр мөнгө олох нь 10 гаруйхан жилийн өмнө л бараг боломжгүй байлаа. Дундаж Монгол хүний хувьд гацалгүй видео дуудлага хийх хэмжээний хурдтай интернэт, олон хоног сараар сааталгүй гаднаас мөнгө хүлээн авах чадамж аль аль нь хомс байв.

Мөн freelancing гэх үзэгдэл ч өөрөө шинэхэн, “Энэтхэгүүд Америкийн компаниудад outsourcing хийдэг гэнэ” гэх ярианаас цаашгүй байлаа.

1. Монголчуудын хувьд “салхи” эргэсэн!

2010 оноос хойш дараах боломжууд бидэнд нээлттэй болсон:

  • Монголд өндөр хурдны интернэтийн хүртээмж хэд дахин өссөн, үнэ нь ч буурсан.
  • Америк, Европын улсуудаас мөнгө хүлээж авахад 1 → 2 ажлын өдөр л шаардагддаг болсон.
  • Барууны орнуудад “gig economy” гэх ойлголт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Gig гээч нь манайхны “халтуур хийх” гэдэгтэй дүйцнэ. Ер нь хөдөлмөрийн гэрээ байгуулдаг, уламжлалт оффисын ажлаас тэс өөр, уян хатан цагаар, хүссэн газраасаа эсвэл хүссэн үедээ ажилладаг ажлын байрууд олноор бий болж байна гэсэн үг.
  • Өгөгдсөн ажлыг, заасан хугацаанд гүйцэтгэж чадаж л байвал ямар сургууль төгссөн чинь, хаана амьдардаг чинь хэнд ч хамаагүй!

2. Мөнгө, мөнгө, бас дахин мөнгө!

Би Монголын томоохон компанид ажилладаг байлаа. Гэхдээ гэрээсээ ажилладаг болсноос хойш сарын цалингаа 2 өдөрт олдог болсон. Тиймээс ур чадвараа хөгжүүлж гэрээсээ гадаадад ажиллах нь манай Монголчууд санхүүгийн эрх чөлөөнд хүрч болох хамгийн боломжит арга гэдэгт итгэдэг болсон.

Өмнө нь Монгол хүн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд дараах арга замууд л байлаа:

  • Бизнес эрхлэх, хувиараа наймаа хийх. Хаа нэгтэйгээс бараа оруулж ирж зарах.
  • Байгууллагын шатаар (corporate ladder) өгсөж С түвшний захирал болох.
  • Үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн хүнд механизмын борлуулагчаар ажиллах.
  • Гадаадад хар, цагаан ажил хийх

Одоо дараах арга замууд бидэнд нээлттэй болсон:

  • Мэдээллийн технологи, график дизайн, баримт бичиг боловсруулалт, видео/аудио засварлах энэ тэр гээд ер нь компьютер дээр хийж болох бүх төрлийн ажлыг цагийн хөлсөө тохироод фрийлансэр (freelancer - онлайн цагийн ажилтан, хөлсний цэрэг) байдлаар хийж евро, фунт, доллароор цалинжих.
  • Бусдад үр өгөөжтэй агуулга бүхий вэб сайт эсвэл Youtube суваг ажиллуулж Google, Amazon -ийн сурталчилгаа байршуулан орлогын идэвхгүй эх үүсвэртэй болох.
  • “Зайны” (remote) компаниудад ажилтнаар ажиллах.

3. Цаг бол жинхэнээсээ алт!

Хувь заяаныхаа жинхэнэ эзэн болохын төлөө зүтгэж, гэрээсээ гадаадад ажиллан, интернэтээр мөнгө олох зорилго тавьж эхэлсэн тэр мөчөөс л “Цаг бол алт” гэх улигт үг хэчнээн үнэн болохыг та ойлгож эхэлнэ. Яагаад гэвэл:

  1. Гэрээсээ ажилладаг болсноор гэр бүлтэйгээ, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг тань нэмэгдэнэ.
  2. Оффис руу ирж очих замдаа түгжирч өнгөрүүлдэг цаг -аа хэмнэнэ.
  3. Болсон, болоогүй хурал уулзалтад сууж дэмий өнгөрүүлдэг цаг -аа хэмнэнэ.
  4. Хэмнэсэн цагаа ашиглаад өөрийнхөө дуртай зүйлсийг хийнэ.
  5. Өндөр бүтээмжтэй ажиллаж чадвал 1 цагийн дотор Монголд оффисын ажил хийгээд 1 өдөрт олдог мөнгийг ч (алтыг) олох боломжтой. Дэмий сууж ямар их мөнгө олох боломжийг алддаг байснаа ойлгоно.

4. Яаж? Хаанаас эхлэх вэ?

Ингээд уншихаар хорхой хүрч байгаа биз? Тэгвэл яг яаж эдгээр боломжуудыг ашиглах вэ гэдгийг та манай энэ онлайн нэгдлээс, дараах холбооснууд дээр дараад мэдэх боломжтой.

  • Хаанаас, яаж зайны ажил олох вэ? Ажил хайж байхдаа юуг анхаарах вэ? Анхны ажлаа яаж авах вэ? гэх асуултуудын хариуг эндээс.

  • Яаж гаднын байгууллагуудад гэрээсээ ажиллахуйц хэмжээний ур чадвартай болох вэ? Яаж аливаад түргэн суралцах вэ? Яг юуг сурах вэ? гэх асуултуудын хариуг эндээс.

  • Яаж ажлын харилцаа явуулах түвшинд гадаад хэлийг сурах вэ? гэх асуултуудын хариуг эндээс

  • Яаж интернэтээр мөнгө олох вэ? Интернэтээр мөнгө олох, идэвхгүй (пассив) орлогын эх үүсвэртэй болох талаар эндээс

Та гэрээсээ ажилладаг уу?

Тийм бол юуны өмнө танд баяр хүргэе! Тэгээд манай gerelt.gereesee.com -н онлайн хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулж олон олон Монгол хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх жигүүр болоосой гэж хүсье. Дээрх асуултуудын хариуг олоход нь та бусдадаа туслаарай :blush:.

Гэрээсээ Гэрэлтэцгээе!

26 Likes

Ваав үнэхээр гайхалтай бичих юмаа. Бүр урам зориг орж байна шүү.

3 Likes

Би гэрээсээ ажилладаг гэхдээ одоохондоо орлого, чадвар сайнгүй байгаад байна. Хэл асуудалгүй ч бүтэн цагийн ажлын хажуугаар болхоор тиймэрхүү байх шиг байна.

Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.

Goy ym be herhen haanaas yaj ehleh uchraa olohguil odii hurlee bayrlalaa

1 Like

Манай онлайн нэгдэлд тавтай морил :slight_smile:

Хэл асуудалгүй бол шууд зориглоод үздэг л газар даа - бүтэн цагийн ажлаа орхиод 100% араас нь явбал… Нийгмийн Даатгалаас 3 сарын турш ажилгүйдлын тэтгэмж өгдөг. Зайны ажлаа зохьцуулж байх зуур бас нэмэртэй шүү

3 Likes

Сайн байна уу? Эзэмшсэн чадвар мэдлэг маань хангалтгүй санагдаад ажилын зар хараад л орхих боллоо өөрөө сураад 2 жил болж байгаа ч бусад хүмүүсийн хажууд арай л ногооноороо санагдаад байна. Өөрийгөө хангалттай сайн болсон гэдгээ яаж мэдэх вэ?

хүнд суралцах зүйл дуусахгүй англи хэлний мэдлэг сайн бол freecodecamp гээд yt сувгаас framework оо сайн үзвэл амархан сайжирна ажлын зар хайхаасаа илүү өөрийгөө сайжруулсан нь зүгээр байх

1 Like

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Anu_Anujin, @KhashErdene

@Anu_Anujin Хүмүүст чамд ажлын санал тавиад салахгүй болж эхлэвэл л ер нь гайгүй болж байгаа юм байна гэсэн үг байх шүү. Тэр болтол тасралтгүй суралцаад л байвал болно доо.

https://developers.turing.com/ руу ороод төслийг нь хийгээд үзэж бас болно. Би 3, 4 жилийн өмнө анх хийж үзээд л ур чадвараа ямар муу байгааг олж харсан шүү - Хамгийн том мотивац өгнө гэж мэд :slight_smile:

4 Likes

Ө.Мэнд хэрэгтэй мэдээлэл оруулж байгаад маш их баярлалаа. Би ч мөн гэрээсээ гэрэлтэхээр хичээн ажиллаж байгаа дизайнер байна аа. Туслаж дэмжиж байгаад маш их баярлалаа.

2 Likes

Сайн байна уу?
Программ хангамжийн талаар А ч байхгүй хүн байна л даа. Гэхдээ огт өөр, шинэ мэргэжлээр суралцахаар шийдээд байгаа юм. Англи хэл дунд шатны мэдлэгтэй, англиар сургалт авлаа гэхэд яг таг ойлгож чадах үгүйгээ ч сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол “будаа идэх” гэсэн юм😀
Би хаанаас, юунаас эхэлвэл дээр вэ? Хэтэрхий ерөнхий асуулт асууж байгаа байх. Гэхдээ яг хамгийн түрүүнд ийм л зүйлийг эхлүүлээд үз, тэгээд цаашдаа тодорхой болно гэсэн зүйлээ зөвлөөч.
Баярлалаа🙂

Сайн байна уу? @Maralmaa,
Том шийдвэр гаргажээ!

Эхний ээлжинд Харвардын CS50 хичээлийг үзээд эхэлвэл зүгээр байж магадгүй. Тэгээд яг өөрийнхөө сонирхолд нийцэх эсэхийг мэдэх боломжтой доо :slight_smile:

3 Likes

Баярлалаа, хичээнэ ээ🙂

1 Like

Sain baina u?
ymr programiin hel surval iluu ur duntei ve? program bichij bsan turshlaga bol bga.

Сайн уу @margulan

JS сурвал хөрвөх чадвар хамгийн өндөр дөө. Front-end, back-end хоюуланг нь хийж чаддаг болно. Би бол freecodecamp.org -ийн бүх хичээлийг үзээд сертификатуудыг нь авахыг зөвлөдөг :nerd_face:

2 Likes

Hi,
mentorship programaa urgeljluulj bga yu?

Сайн уу @margulan,

Би бүгдэн рүү нь нэг PM явуулаад даалгавар өгсөн чинь бараг хүн хийгээгүй. Тэгэхээр ер нь үр дүн муутай санагдсан :sweat_smile:. Оронд нь зүгээр бүгдээрээ явцаа энд (анх өөрсдийнхөө бичиж байсан постон доор) нээлттэй бичээд, туршлагатай хүмүүс нь хариулаад явбал зүгээр юм уу.

1 Like

Гэрээсээ нэг аятайхан ажил олчих гээд л дор бүрнээ амьдрах гээд л үзээд байна уу? Тэгвэл нэг гоё мэдээтэй шүү. За тэгвэл хамгийн эхний ээлжид энэ сайтад бүртгүүлээд ороод ирээрэй

линк: Microverse | Learn How To Code Online

Энэ яг ямар учиртай сайт вэ гэхээр програмчлалын суурь мэдлэгтэй бол эдний сургалтад нь хамрагдаад онлайн ментороосоо үнэгүй зөвлөгөө аваад суралцаад явна мөн програмчлалын суурь мэдлэггүй хүн нь яах вэ гэж санаа зоволтгүй юм байна ороод үзэхэд бүх юм ойлгомжтой байгаа уншиж танилцахад хэл шаардах байхаа гэхдээ google translate -р ч хамаагүй орчуулаад уншаад авна биз юмыг яаж мэдхэв эдийн засаг уналттай хүнд үед гадаадаас доллар татаад сууж байх өөрийнхөө ирээдүйн төлөө хэл сурах ч юм билүү :stuck_out_tongue: нийтдээ нэг жилийн хугацаанд fullstack болох юм байна. Тэгээд мэдээж хэрэг сайн суралцаж төгссөний дараа эднийхээс өөрийг чинь ажилд зуучлаад бүр оруулаад өгнө гэж байгаа за тэгээд зохих шатны дагуу ажилдаа орсон бол та эднийд сарын цалингийнхаа 15%-г сар бүр өгөх ба энэ дүн нь нийтдээ 15,000$-т хүрэх үед та сар бүр цалингаасаа 15%-г нь өгөхөө болих юм байна. Нэг ёсондоо бол эднийд сураад ажилд орж чадах юм бол сургалтын төлбөрөө бага багаар нь төлье гэж байгаа л гэсэн үг юм байгаан за тэгээд интернэтийн хил хязгааргүй боломжуудаас шүүрээд байж дээ амжилт залуусаа

Хүндэтгэсэн Youtuber: SainaaDotNet

2 Likes

Онлайнаар ажил хийх тал дээр өөрөө маш сайн туршлагатай мөн онлайн сургалт гаргаад хүмүүст заах хүн байна уу? Цалин өндөр. Мэйл бичээрэй . baavga@gmail.com