Монголд ажлын туршлагатай болох тухай

Сайн байна уу??
Миний бие 2022 оны 5 сард ШУТИС- ийн Бизнес удирдлага хүмүүнлэгийн сургуулийг 2 жил бизнес удирдлагын суурь 2 жил IT мэргэжлийн хичээл үзсэн МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ МЕНЕЖМЕНТ мэргэжлээр төгссөн.

Төгсөөд ажилд орохгүй англи хэлний сургалтад сууж эхэлсэн зөвхөн reading ээ сайжруулах гэж /бусад чадвараа сайжруулахаар их хугацаа орох юм шиг санагдаад эхлээд энэ чадвараа сайжруулчихвал бусад чадварт дөхөм юм шиг санагдсан юм/ дүрмийн хичээл орчуулгын хичээлээ үзээд хичээл нь дуусаж ielts toefl-ийн хичээл рүүгээ орж байгаа учраас гарсан. Тэгээд бие дааж 1 сар орчуулга хийсэн.

Одоо нэг сар мэргэжлийн орчуулга болон бодлого бодож байгаад 12 сараас ажилд /1-2 жил ажиллаж туршлага хуримтлуулах зорилгоор/ орохоор төлөвлөж байгаа. Ямар компани дээр вэ санал болговол?? Бас зөвлөгөө?? Нэг сарын хугацаанд Learn to Code — For Free — Coding Courses for Busy People (freecodecamp.org) энийг орчуулж судалъя гэж бодож байгаа.

Ийм гоё онлайн нэгдэл ажиллуулж байгаад баярлалаа мөн таны хөнгөхөн маазралын үгтэй бичвэрийг унших дуртай зарим үгийн уншаад бүр тэсэлгүй чанга инээдэгшдээ ххэ.

1 Like

Сайн уу @B.Enkhzul -аа, манай онлайн нэгдэлд тавтай морил :slightly_smiling_face:

Миний бичсэн юмыг уншаад төрсөн сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа :hugs::sweat_smile:

МСМ -ээр төгссөн гэхээр өөрөө программ бичиж чаддаг болсон гэсэн үг үү? Эсвэл төслийн менежер, бизнес аналист болоход бэлэн гэсэн үг үү?

Англи хэлний унших чадвараа түрүүлж сайжруулна гэдэг чинь мэргэн санаа байна :+1:. Гэхдээ freecodecamp -ийг “орчуулж судална” гэхээрээ яг яана гэсэн үг билээ? Орчуулаад хаа нэг газар бичих юм уу? Эсвэл орчуулж уншиж ойлгоод дасгалуудыг нь хийгээд явах юм уу? Менежмент тал руугаа ажилд орно гэвэл тэрийг орчуулснаас Peopleware гэдэг номыг уншаад үзвэл ямар вэ? Бас Facts and Fallacies of Software Engineering гээд байгаа.

Анхны ажлаа сонгохын тухайд бол аль болох байгууллагын (corporate) соёл сайтай газруудыг судлаад үзээрэй. Топ 3 банк, топ 3 үүрэн холбооны оператор компани, MCS -ийн охин компаниуд ч юм уу. Гэхдээ яг программист хийж чадах бол программ хангамжийн том компаниуд ч зүгээр. Erxes -ийг их соёл сайтай гэж дуулсан, Gerege бас гайгүй байж магадгүй.

Компаниас гадна яг тухайн үед өөрийн чинь шууд удирдлага болж ажиллах хүнээс ихэнх зүйлс шалтгаалдаг шүү. Тэрийг тэгээд л аз мэднэ дээ :sweat_smile:

2 Likes

@zolbayar Хариу бичсэнд мөн зөвлөгөө өгсөнд баярлалаа :hugs: :heart:

  1. Орчуулаад хаа нэг газар бичих юм уу? Эсвэл орчуулж уншиж ойлгоод дасгалуудыг нь хийгээд явах юм уу?
    - Орчуулж уншиж ойлгоод дасгалуудыг нь хийгээд явна
  2. Программ бичиж чаддаг болсон гэсэн үг үү? Эсвэл төслийн менежер, бизнес аналист болоход бэлэн гэсэн үг үү?
    - Ерөн бол программист
  3. Мөн Flutter судалж эхэлж байгаа
  1. Программ бичиж чаддаг болсон гэсэн үг үү? Эсвэл төслийн менежер, бизнес аналист болоход бэлэн гэсэн үг үү?
  • Ерөн бол программист

Тэгвэл freecodecamp -аа эхнээс дуустал өдөржин суугаад нухаад үзсэн нь дээр дээ

Амжилт :+1:

1 Like

Заа баярлалаа :grin: :grin: :smiling_face_with_three_hearts:

Ажлын туршлагатай болох гэснээс fullstack-аар сурч эхэлснээс хойш 1 жил 1 сар болжээ. Удахгүй үүрнээсээ нисэх цаг болжээ. Гараагаа хаанаас, ямар байгууллагаас эхэлбэл зүгээр бол? Жич: нийтлэлийг чинь уншаад энэ салбар луу орсон хүн нь байна өө. @zolbayar

Gerege, erxes хоёрыг уур амьсгал сайтай, их юм сурах боломжтой гэж яг ажиллаж байсан хүмүүсээс нь сонссон. Ер нь хэт том биш, хэт жижиг биш газраас эхэлвэл зүгээр байж магадгүй. Сургалтаас чинь ямар газруудтай холбож өгөх боломжтой гэж байна хө? :slight_smile:

Жич: нийтлэлийг чинь уншаад энэ салбар луу орсон хүн нь байна өө. @zolbayar

Танилгүй яах вээ :wink:

сургалт маань сая MCS-тэй (MStars Academy + Nest Academy = Pinecone Academy) нэгдсэн гэсэн. MCS-ын хэдэн охин компаниуддаа дадлага хийлгэхээр хуваарилахын гэсэн. Тэр нь яг тодорхой болоогүй л байна. Сургалт одоо сарын дараа дуусна. Erxes, gerege 2-ыг intern авахнуу давхар судлаж үзье даа тэ?

Тэгвэл эхний ээлжинд хуваарилагдсан газраа ажлаад үзсэн нь дээр байх аа. Гол нь өөрийн чинь хандлага хамгийн чухал нөлөөтэй шүү.

  1. Хүний ажилд өөрийн ажил мэт хандах (Хэдийгээр компанийн юмыг хийж өгч байгаа ч гэсэн өөриймсөг хандлагатай байх нь ирээдүйд их олон боломжийг өөрт чинь авчирна.)
  2. Юмыг болгоё, бүтээе гэсэн хандлагатай байх (Хийх юмсаа заавал хэлүүлж байж хийлгүйгээр өөрийн гэсэн санаачлагатай, юмыг нь болгочихъё гэсэн хандлагатай байвал өөрөө ч их юм сурна, бусдад ч эерэг сэтгэгдэл төрүүлнэ)

гэх мэт зүйлсийг анхаараад явбал баргийн газар ажиллахад асуудалгүй байх болов уу :wink:

1 Like