Системийн диаграм зурах дажгүй ямар хэрэгсэлүүд байна?

Системийн диаграм зурах дажгүй ямар хэрэгсэлүүд байна?

draw.io, Visual Paradigm, Lucidchart хэрэглэж байсан. Lucidchart хамгийн их таалагдсан даа

програмыхаа архитектур болон дотоод нарийвчилсан бүтэц ажиллагааг схемчилж зурж байх гээд байгаан. програмаа баримттай л үлдээх гээд байгаам л даа. Ер нь програмын док оо яаж үйлдэж явбал зүгээр вэ?

Дээр дурьдсан програмууд бүгд болно дөө.

Repository дотроо Wiki байдлаар, эсвэл Readme байдлаар бичээд байнга шинэчилж байсан нь дээр байх аа. 10, 20 жилийн өмнөх шиг том том .doc файл үүсгээд явна гэж байхгүй - Тийм файлууд байхаар хөгжүүлэгчид ер нь араас нь хөөцөлдөж шинэчилдэггүй байсан шүү дээ :wink: