Сайн байна уу намайг баатараа гэдэг та нараас юм асуух гэсиймаа монголд ер нь гэрээсээ ажилладаг компаниуд хэр олон байдаг вэ мэддэн нэгэн хэлээд өгөөч
Сайн уу Баатар аа. Манай онлайн нэгдэлд тавтай морил
Яг 100% зайнаас ажиллуулдаг компани ховор байх аа (би лав сайн мэдэхгүй байна.). Харин уян хатан цагийн хуваарьтай (Өглөө хүссэн цагтаа очоод, 8 цаг ажиллачхаад тарж болдог) газрууд нэлээд их байдаг шүү - Гэрэгэ, erxes тэгдэг гэж сонссон. Бас 7 хоногийн 1 - 2 өдөр зайнаас ажиллах боломж олгодог газрууд ч байдаг.
Гэхдээ ер нь мэргэжилдээ сайн болоод, гайгүй туршлага хуримтлуулчихсан байхад танилын хүрээгээрээ дамжуулаад 100% зайнаас ажиллах боломжтой шүү (Монголдоо)