Пост бичиж буй өдрийн мэнд гишүүдээ. Би нь өмнө нь ахлах геологийн инженерээр ажиллаж байгаад 2022 онд ажлаасаа гараад одоогийн Pinecone Academy (хуучнаар Nest Academy) software developer-оор сураад энэ оны 5 сард төгслөө.
- Ажил мэргэжлээ солиход үндсэндээ gap year шиг байсан. Ямар ч орлогогүй, хамаг чөлөөт цагаа зөвхөн сурахад зориулж байсан учраас. Гэхдээ 1 л юмандаа төвлөрөхгүй бол угаасаа бүх зүйлээ bet хийгээд шинэ салбар луу орохоор сэтгэл шулуудсан байсан тул хичээх л ганц сонголт байсан.
- Програмаар сурч эхлэх үед аймар хэцүү байсан. Ялангуяа програмчлалын суурь ойлголт давталт (loop), массив (array), хувьсагч (variable) гэх мэт зүйлүүдийг огт ойлгохгүй байдаг байсан боловч тууштай хичээсний үр дүнд ойлгоод цаашаагаа технологиудаа сураад явсан. Нэг л зүйл бууж өгөхөөс сэргийлж байсан нь логик сэтгэлгээ, асуудал, мухардал, тэрийг шийдэхийн төлөө эрмэлзэл нь өөрөө их сонирхолтой байсан болохоор хичээж байсан.
- За тэгээд жил гаран сураад нэг мэдсэн сертификатаа аваад төгсөх болсон. Ажил хайх анд (job hunting) гараваа хө. За тэгээл zangia.mn, nito.one гэх мэт ажил байрны платформ дээр анкетаа үүсгээд frontend, backend, full stack гэсэн position-уудад CV-гээ явуулж байсан. Ажлын зарууд бараг бүгд дандаа 2-3 жилийн туршлагатай хүн авна гэсэн шаардлагатай байсан болохоор анкетаа явуулаад их seen-дүүлдэг байсөөн. Зарим нь яахав ярилцлаганд дуудна, зарим нь home task буюу гэртээ суугаад даалгавар аваад challenge хийх байсан. Харамсалтай нь нэг нь ч намайг ажилд авъя гэж proposal (санал) тавьдаггүй байсан. Тэглээ гээд I did not back down
буюу бууж өгөөгүй, CV-гээ сайжруулах, ярилцлаган дээр магадгүй юун дээр алдаад байгаагаа ойлгохыг хичээсэн, хүнээс зөвлөгөө авсан, CV-гээ review хийлгэсэн, тэгсний үр дүнд анкет маань товч тодорхой ойлгомжтой (concise, brief, comprehensible) болсон. Сүүлд ажилд орсны дараа (How to Learn to Code & Get a Developer Job [Full Book]) энэ линкэн дээрх нийтлэлээс нилээн юм ойлгосон. Хэлтэй хүн бол авахаар юм зөндөө байна лээ. - За тэгээд салгалж салгалж нэг компанийн CTO-тэй ярилцлаганд нь ороод тэр дороо ажиллаад үзэхүү гэдэг санал аваад ашгүй нэг ажилд орлоо. За тэгээл дүрмийн дагуу туршилтын 3н сараар ажиллаж эхэлвээ. Oh my god, ажлын талбар дээр гарсан чинь өмнө бодож төсөөлж хийж байсан зүйлүүд бодит амьдрал дээр зөрүүтэй, дутуу мэдлэгтэй байгаагаа ойлгосон. Сурах юм маш их, мөн өмнө нь суръя гээд ч амжихааргүй зүйлсүүд байгааг хараад нүд нээгдэж билээ. За тэгээд ажлын байр гэдэг бол нэг бол хэн нэгэн хүн тухайн компаниас гарсан учраас оронд ажиллах хүн хэрэгтэй болно, нэг бол шинээр эхэлж байгаа бол бас хүн авна. Миний хувьд 2 хүний гар дамжсан байсан project дээр ажиллаж эхэлсэн. Энэ мөчөөс эхлээд эхний 1 сар бол аймар урамгүй байсан, юу вэ гэхлээр хэн нэгний бичсэн эмх замбараагүй, замбараатай янз бүр мөр кодууд, логикуудыг ойлгох, ойлгочоод буруу байвал нь засах сайжруулах, уялдаа холбоог нь сайжруулах гэх мэт зүйлсүүд хийж ирсэн. Програмист хүний ажлын 70-80%-ыг хэн нэгний бичсэн кодыг засах, сайжруулах (debug) ажил эзэлдэг гэдгийг 1 хүнээс сонсож ойлгосноор нөхцөл байдалдаа зохицож ажиллахаар шийдсэн. Одоо 3 сар гаран болж байна, жинхлэх эсэх талаар яригдаж байгаа гэж компаниасаа сонссон. Монголд бол програмаар дөнгөж төгсөөд ажил хийж байгаа хүний үнэлэмж үнэлгээ их бага байдаг юм байна лээ. Гадаадад бол арай дээр л байдаг байх. Тэгээл бас үүнтэйгээ эвлэрээд ер нь ур чадвараа сайжруулж байж л үнэлэмж, үнэлгээгээ өсгөнө дөө гээл хичээж л байна. Хэрвээ би сайн байгаад, миний хийсэн бүтээсэн юм байгууллагад value үнэ цэнэ өгч чадаад, тэрэнд нь тааруулаад байгууллага надаа сайн цалин өгвөл нь 2 талдаа WIN-WIN зарчим хэрэгжих болов уу гэж боддог. За ингээд постоо өндөрлөе дөө. Сэтгэгдэл үлдээвэл их баярлана, мөн зөвлөгөөг маш баяртайгаар хүлээн авна баярлалаа.