Гэрээсээ ажил хийх гээд

Sn bnu yum asuuh gesiimaa bi odort yr ni fb instgram 2 l sn uhdag tm bolohoor hvmvvsiin reeliig ih vzdeg yu heleheed bga we ene instgram deer bga ene hvn shig olon talaas ni ingj gereesee gadaadad ajilz boloh uu tgd ed nariin zarim siteuud ni vnen bdin bolow uu.

Сайн уу?

Ер нь бол худ л харагдаж байна даа. Хандалт авах гээд л янз бүрийн оруулдаг биз ээ.

Ер нь FB, IG -с өөр юмс сайн ухвал зүгээр дээ :wink:

Миний бодлоор аль нэг юмаа барьж аваад ард нь гартал нь явах хэрэгтэй байх гэж бодож байна, сошиал ухаад санаа авна гэж байхгүй ээ, худлаа мэдээлэл, синсаац хөөгөөд цагийн гарз.

Онлайнаар хийх зөндөө л ажил байна, багаар олдог олон ажил хийж болно, ихээр олдог ганц хоёрыг хийж болно, өөрийн л мэдэх хэрэг, надад бол ихээр олдог ганц хоёр нь хамаагүй өгөөжтэй, цаашдаа өсөх боломжтой санагддаг. 1 долларын 100 өөр ажил хийхээс илүү 100 долларын нэг ажил нь дээр гэхиму, олон юм руу сатаарч анхаарал сархих нь бага, төвлөрч ажиллах гээд олон давуу талтай.

Ер нь тэгээд онлайн ажил гэхээр заавал IT биш байж болно, маркетинг, дизайн, судалгаа, орчуулга гээд бараг бүх салбар байна, өөрийнхөө яг хийж чадна гэсэн нэгийгээ аваад хүний нүдэнд юм хийсэн гэх хэмжээнд очтолоо мэргэших нь зүгээр гэж боддог. Нэрнээс нь харвал тоглодог шинжтэй, game гэж маш том зах зээл байна, сурах судлах юм нь ч гэсэн том, санаа байгаад санасан хэмжээндээ хүртэл хөгжүүлж чадвал тоглоом аймар шт, би бас хэдэн тоглоом хийж үзсэн, тоглоом хийгээд бүүм хийсэн хүмүүс ч мэднэ, цаг зав нь байвал гоё л ажил.

Тэгээд явж явж, гоё санаа байх, хийе гэсэн хүсэл байх нэг их чухал биш дээ, гол нь санасан хэмжээндээ хүртэл хийж чадах гүйцэтгэл, хурд л чухал. Хурд, гүйцэтгэлгүй бол тэгээд нэг их хол явахгүй.

4 Likes

zza ah tanid bayrlalaa

sn bnu ta tanias bas asuuh yum bnaa ene surgaltiin nemeh zuil bwl heleed ogooc https://ehero-learning.netlify.app/