Гэрээсээ ажиллах - 3 жилийн туршлагатай

Сайн байна уу?

Би МУИС-г Програм хөгжүүлэгч мэргэжлээр төгссөн. Ажиллаад 3 жилийн туршлагатай болсон Back-End developer байгаа юм аа.
Одоо ажиллаж байгаа ажлаасаа гадна өөр ямар нэг зүйл дээр ажиллах туйлын их хүсэлтэй байгаа. 3 жил Back-End хөгжүүлэлт хийхдээ Java дээр ихэнх хөгжүүлэлт маань явсан.

Онлайнаар ажил хайхаар ганц Back-End Java developer ажил олдох нь ховор уу? Англи хэл бол дажгүй сайн. Ямар tech stack нэмэх хэрэгтэй вэ? Анхны алхмаа яаж эхлүүлвэл зүгээр вэ?
Ямар ч language, technology суралцахад бэлэн байгаа. :slight_smile:
Баярлалаа.

1 Like

Сайн уу? Манай онлайн нэгдэлт тавтай морил @Amka

Анхны алхмаа яаж эхлүүлвэл зүгээр вэ?
Ямар ч language, technology суралцахад бэлэн байгаа. :slight_smile:

Java дээр бичигдсэн ямар нэг нээлттэй эхийн төслийг ажиллуулаад, өөрөө өөрчлөлт хийгээд үзвэл зүгээр юм уу? Тиймэрхүү төслүүд дээр шууд ажиллаад явчих туршлагатай хүмүүс цөөхөн байдаг болохоор ажил олоход арай л өрсөлдөөн багатай болов уу :wink:

2 Likes